Цэргийн Төв эмнэлэг, Бүгд найрамдах Энэтхэг Улсын “BLK Super Specialty” эмнэлгийн эмч нар хамтран үнэ төлбөргүй үзлэг хийж байна. Иргэд сүүлийн гурван сарын дотор хийлгэсэн шинжилгээний бичигтэйгээ очино. Үзлэг энэ сарын 7-н хүртэл үргэлжлэх бөгөөд Энэтхэг улсын BLK Хавдрын төвийн захирал Панкаж Панде, доктор, профессор Санжэй Сингх Неги нар оролцож байгаа аж.
Доктор (проф.) Санжэй Сингх Неги нь Элэг шилжүүлэн суулгах хэлтсийн Захирал & Ахлах Зөвлөх юм. Тэрбээр архаг элэгний эмгэг, элэгний хатуурал, элэгний хавдар, элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээгээрээ алдартай нэгэн бол доктор Панкаж Кумар Панде нь цусны хавдар, ясны чөмөг шилжүүлэн суулгах, ходоод гэдэсний хавдар, хөхний хавдар, бусад төрлийн хавдруудын эмчилгээг амжилттай хийсээр иржээ.