Хятад улс хоол хүнсээрээ алдартай. Түүнчлэн дэлхий дахинаа хямд хүнсний бүтээгдэхүүн экспортлогч орны тоонд ордог билээ. Хятадууд гар утас, хувцас хэрэгсэл гээд бараг бүх зүйлийг дуурайлган хийдэг “чадварлаг” хүмүүс хойно хүнсний бүтээгдэхүүнийг ч дуурайлгалгүй хаачих билээ.
Тиймээс хятад хүнс авахаас өмнө сайтар шалгах, хямд хэмээн яаран шүүрч авахгүйг зөвлөж байна. Ингээд аль болох зайлсхийх хэрэгтэй хятад хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэж байна.
1.Яах аргагүй өндөг орно. Кали, альгины хүчил, желатин, кальци хлорид, усаар л энэ бүтээгдэхүүнийг дуурайлган хийчихэж чадна. Ийм өндөг идсэнээр ой санамж алдагдаж, мэдрэл муутай болно.
2.Та бетонон чихмэл хушга идэж үзээгүй л байлгүй. Цементээр дүүргэсэн хушга худалдан авсан хүн ч байдаг юм шүү.
3.Хятадад гахайн мах дэлхийн бусад орны захуудаас харьцангуй хямд байдаг. Ихэнх ресторан нь үхрийн махны оронд энэ гахайн махыг хэрэглэдэг байна. Ингэхийн тулд гахайн махан дээр үхрийн махны амтлагч нэмж, 90 минутын турш дараад л үхрийн мах гаргаж авдаг. Энэхүү хуурамч үхрийн махыг болгоомжтой хэрэглэхийг эмч нар зөвлөж байна. Учир нь энэ нь химийн нэмэлт бодис орсон учраас хүнийг алгуурхан хордуулдаг.
4.Хуурамч ногоон вандуй ч гэж байдаг. Энэ тухай зарим хэвлэлээр 2005 онд шуугиж байсан. Ийм вандуйг удаан хугацаагаар буцалгасны дараа идсэн ч хатуувтар байдаг. Судалгаагаар хуурамч вандуйг шар буурцгийн үрийг ногоон будагч, натрийн метабисульфиттай хольж, хийдэг гэнэ.
5.Хятадууд цааш ахиж, хүүхдэд зориулсан хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болжээ. Ялангуяа шохойгоор хийсэн хүүхдийн тэжээл гэж байдаг. Үүний улмаас олон хүүхэд хүнд өвчин тусаж, олон ч хүүхэд амь насаа алджээ.
7.Энгийн давснаас хоёр дахин хямд үнэтэй үйлдвэрийн давс байдаг. Хүнсэндээ хэрэглэж болохгүй ийм бүтээгдэхүүнийг хоол давс гээд зардаг. 13 жилийн турш 788 тонн ийм бүтээгдэхүүнийг Хятадын төдийгүй дэлхийн зах зээл дээр худалдаалжээ. Ийм давсыг байнга хэрэглэснээр бие, сэтгэл санаанд асуудал үүсч, нөхөн үржихүйн системд өөрчлөлт ордог байна.
8.Хуурамч пүнтүүз. Энэ гоймон үнэндээ эрдэнэ шиш, хүнсний бэх, лааны тос зэргээс бүрдсэн болохыг олон янзын судалгаа баталжээ. Химийн эдгээр бодис бидний биед яаж нөлөөлөх нь ойлгомжтой биз ээ.
9.Цагаан будааг ч мөн синтетик давирхайг төмстэй нийлүүлж хийдэг.
10.Эмийн ургамал болох хүн орхоодойд сүүлийн үед итгэх аргагүй болжээ. Бөөний худалдаачид энэ ургамлыг амар хялбар аргаар хийж, ашиг болох сонирхолтой болсон байна.
1 comment
заваан улс шүү