“Рио 2016” паралимпийн хүрэл медальт, Дэлхийн цомын аварга МУГТ Э.Содномпилжээ Мексик улсад болж буй Пауэрлифтингийн 2017 оны Дэлхийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ.

Мексикийн нийслэл Мехико хотод Пара Пауэрлифтингийн болон Усанд сэлэлтийн ДАШТ зохиогдож байгаа юм.

Монголын пауэрлифтингийн түүхэнд Олимпийн болон Дэлхийн цомын анхны алтан медалийг авч ирсэн Содномпилжээ мөн л ДАШТ-ээс анхны медалийг хүртсэн тамирчин болж Мексикийн тэнгэрт Эх орныхоо Алтан соёмбот далбаагаа мандуулжээ.
Э.Содномпилжээ 107 кг-ын жинд өрсөлдөж 235 кг-ыг өргөснөөр мөнгөн медалийн болзол хангажээ. Тэрбээр алтан медаль хүртсэн Мексикийн тамирчин Хосе Кастиллогоос 1 кг дутуу өргөсөн байна. Мөн Ази тивийн дээд амжилтыг ахиулсан байна.

By updown

One thought on “МУГТ Э.Содномпилжээ ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн