Хятадын Хэнань мужийн Нинлин тосгонд оршин суугч 47 настай эмэгтэй хүүгийнхээ найз бүсгүйг хараад амиа хорлохыг завджээ. Тэрбээр бэр болох хүнээ хэтэрхий намхан гэж голон орилж хашхирч “Би живж үхнэ” хэмээн ус руу гүйж орсон нь сүрдүүлэх үйлдэл байгаагүй гэнэ. Уурлаж бачимдсан эхийн цусны даралт огцом өсөж, харвах шахсан гэнэ. Ингэж сүйд болох өөр нэг шалтгаан нь сүйт бүсгүй хуримынхаа бэлгэнд автомашин авна гэж шаардсан явдал ажээ.
Эх сурвалж: “Ням гариг” сонин