Цахим мөнгө Bitcoin гэж юу вэ?

Bitcoin гэж юу юм бэ, яг яадаг эд юм бэ? гэдэг асуултыг надаас олон хүн асуулаа.  Би болохоор энэ чинь цахим мөнгө байхгүй: гарт баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй гэхэд хүмүүс энэ нөхөр ер нь юу яриад байна гэсэн маягтай над руу хардаг. Үнийг илүү тодорхой болгоё.1hozrp

Биткойн гэдэг нь онлайнаар ашиглагддаг цахим мөнгө, энэхүү цахим мөнгийг ашиглан юу л бол юуг ч авч болно: хоол хүнс, ундаа,тавилга, Ферарри машин ч гэсэн авч болох юм. Биткойг анх 2008 онд хэсэг программистууд гаргаж кодыг нь бичжээ. Улмаар Сатоши Накамото гэдэг нэрийн доор олон нийтэд тархсан ч гэсэн жинхэнэ биткойныг бүтээсэн хүн Япон биш харин барууны гаралтай хүн гэж хэлэлцдэг билээ. Nakamoto-ийн цаана ямар нэгэн байгууллага эсвэл зохион байгуулалттай бүлэг хүмүүс байгаа гэж үздэг юм. Зарим нь Америйн Тагнуулын Төв Газар (NSA) байдаг ч гэж хардах хүн байдаг бол, Жулиан Ассанж байдаг гэж итгэх хүмүүс ч бий. Бүр түүний нэрийг SAmsung, TOSHIba, NAKAmichi, MOTOrola гэх дөрвөн компанийн нууц үйл ажиллагаа гэж ярих ч хүмүүс байдаг.  Биткойн -ийн цаана зөвхөн тоогоор илэрхийлсэн дижитал файл л бий. Цаасан мөнгөний цаана алт байж, үнэ цэнэтэй болгодог бол Bitcoin-ийг үнэ цэнэтэй болдог зүйл нь түүний сүлжээ юм (Биткойн гэж юу вэ нийтлэлээс авсан болно). Биткойны бусад мөнгөн валютаас ялгарах хамгийн гол зүйл нь Биткойн-ийг зохицуулах банк гэж байхгүй. Энэ нь ямар ч төв банкнаас хамааралгүй гэсэн үг юм. Монгол төгрөг Монгол Банкнаас хамааралтай, бусад валют ч гэсэн төв банкныхаа бодлоготой шууд уялдаатай байдаг, а харин биткойн нь decentralized буюу төвийн бус, цэвэр эрэлт нийлүүлэлтээс үнийн ханш нь тогтдог юм.  Бас нэг ялгарах зүйл нь мөнгөн гуйвуулга хийхэд арилжааны шимтгэл нь маш бага юм. Жишээ нь: би гадаадад байгаа нэг найзруугаа 100 доллар шилжүүлье гэсэн чинь ханшны зөрүү, банкны шимтгэл гээд бараг 30-40$ -г нь банкинд өгөөд дуусчихан. Хэрвээ тэр найз маань биткойн хадгалах түрийвчтэй бол би шууд хэдхэн секундын дотор хамгийн бага шимтгэлээр (ойролцоогоор 5-9$) найзруугаа дэлхийн аль ч өнцөгт байсан шилжүүлэх боломжтой юм.

Биткойн хаанас төрдөг вэ?

Биткойн-ийг хүмүүс маш хүнд хэцүү математикийн бодлого бодож олборлодог (англиар mining) юм. 20150110_WBP001_0Гэхдээ тэр бодлогыг ганц бодоод биткойн бий болох юм биш. Биткойнийг олборлоход маш их хүчин чадалтай компьютер болон сэрүүн нөхцөл хэрэгтэй юм. Энгийн бид бүгдийн хэрэглэдэг компьютер хэрэглэвэл нэг биткойн гаргах гэж магадгүй нэгээс илүү жил зарцуулах юм. Одоогийн байдлаар нийт 21 сая биткойн олборлогдох ёстойгоос 16 сая биткойн олборлосон байгаа, 2140 он гэхэд сүүлийн биткойний олборлох юм. Биткойны тухайн систем нь 4 жил тутамд биткойн олборлолтыг 50% аар багасгаж байхаар алгоритм нь бичигдсэн учраас сүүлийн 5 сая биткойныг 2140-2150 онд олборлож дуусна гэсэн таамаг бий. Гэхдээ 21 сая ширхэг нь яаж дэлхийн хүн болгонд хүрэх юм, эсвэл Монголчууд авч амжихгүй юм байна гэж та бодож магадгүй, эсвэл нэг ширхэг нь $4000 даваад явчихсан юм байна гэж бодож байвал та түр хүлээж байгаарай. 1 биткойныг 100 сая ширхэгт хуваа болно. Задаргаа биткойныг Сатоши гэж нэрлэнэ. Тэгэхлээр, та 10$ -ч  биткойн авах боломжтой юм. Ганц хэцүү юм нь та шимтгэл их төлнө тэр нь бараг 10$ болно гэсэн үг юм.

Биткойн нь блокчэйн (blockchain technology) технологи дээр суурилсан юм. Блокчэйн гэдэг маань блок болон чэйн буюу гинж гэсэн үгнээс бүрдсэн үг юм.

Тэгэхлээр блокчэйн технологи маань хэрхэн ажилладаг вэ гэхлээр (зургийг харна уу):blockchain technology.PNG

  1. Хэн нэгэн арилжаанд орохыг хүснэ
  2. Арилжаанд орох хүсэлтийг P2P (peer-to peer) компьютер ийн сүлжээнд илгээнэ. P2P гэдэг маань биткойн олборлодог бүх хүмүүс нэг сүлжээ дээр байдаг юм. Сүлжээ маань компьютероос бүрддэг тэр комьютерийг nodes өөрөөр хэлбэл сүлжээ хооронд огтлолцдог зангилаа гэж хэлж болох юм.
  3. Зангилаа нь арилжааг бүртгэж, арилжааг хүчин төгөлдөр болгодог юм.
  4. Батлагдсан арилжааг бусад явагдаж байгаа арилжаатай нийлүүлэн шинэ мэдээллийн блок үүсэгдэг юм.
  5. Шинэ үүссэн блок маань блокчэйн (гинжин хэлхээ) дээр нэмэгдсэнээр үүрдийн баримт хэлбэрээр үлддэг юм.
  6. Үүний дараа таны худалдан авалт биелэх юм.

Хэрхэн худалдаж авах вэ?

  1. Та юуны түрүүнд Bitcoin wallet буюу түрийвч нээх ёстой. Нээхэд та coinbase, xapo, blockchain.com г.м. сайтууд дээр нээж болно, эсвэл Google дээр Bitcoin wallet гэж хайж болно. Энэ нь яагаад хэрэгтэй вэ гэхлээр, та биткойн худалдаж авахын тулд биткойно хадгалах савтай байх ёстой юм. Таны Bitcoin wallet тустай нэг хаягтай байх ёстой, та биткойн худалдаж авахдаа тэр хаягаа өгөх ёстой болох юм.
  2. Bitcoin wallet нээхэд та иргэний үнэмлэхийн 2 талын зургийг сэлфиний хамт явуулах ёстой байдаг. Мөн гэрийн хаягийг баталгаажуулсан баримт байх ёстой байдаг. Миний хувьд би гадаад банкны хуулга хэрэглэж байсан.
  3. Түрийвчтэй болсны дараа та биткойн худалдаж авч болох юм xapo.com, coinmama.com, cex.io гэх мэт сайтууд ашиглаад. Би хувиараа бага дүнд авсан болохоор надаа COINMAMA илүү амар байсан гэвч ханш нь жоохон өндөр юм байсан, XAPO дээр түрийвч нээсэн боловч мөнгө байршуулах гэсэн чинь заавал банк хоорондын гүйлгээ хийх ёстой гэхээр больсон юм. Бага мөнгөнд авна гэвэл CEX.IO –г ашиглаж болно. Зарим хүмүүс payeer-ийн шимтгэл бага байна гэсэн би туршиж үзээгүй л байна.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

6 thoughts on “Цахим мөнгө Bitcoin гэж юу вэ?

  1. neobux 2017-11-14 17:43 at 17:43

    Энэ үнэхээр найдвартай дажгүй сайт шүү.
    Өдөрт 25 реклам дарна.Реклам луугаа ороод хэдэн секунд хүлээгээд captcha оруулаад л болоо.
    BTCCLICK-д нэгдэхийг хүсдэл–>https://btcclicks.com/?r=d6490f3a
    (Surf ads дарж рекламаа дараарай)

    Хариулах
    1. Ирээдүй 2018-05-08 15:15 at 15:15

      btcclick.com энэ сайт БИТКОЙНЫ сайт юмуу РЕКЛАМ дарж мөнгө олдог сайт юмуу

      Хариулах
  2. Bitcoin ATM Mongolia 2017-12-18 23:09 at 23:09

    Bitcoin ATM Mongolia
    Bitcoin bainga avna, zarna. Utas: 95296599 Facebook >>> bitcoinatmmongolia

    Хариулах
  3. Төмөрсүх 2018-01-09 22:42 at 22:42

    Баярлалаа

    Хариулах
  4. Bitcoin гэж юу вэ.. | Zorig.MN 2019-10-02 22:43 at 22:43

    […] Эх сурвалж: https://updown.mn/23583.html […]

    Хариулах
  5. кровать тахта угловая 2023-06-03 01:14 at 01:14

    I don’t even know how I ended up here, but I thought this post was good. I don’t know who you are but definitely you are going to a famous blogger if you are not already 😉 Cheers!

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн