Жүжигчин Г.Ундармаагийн найруулсан ганц бие бүсгүйчүүдийн тухай өгүүлдэг “Single ladies” уран сайхны киноны гуравдугаар анги нээлтээ хийж багагүй шуугиан тарьсан билээ. Тус киноны уран бүтээлчид энэхүү киногоо Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэнд үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ. Тэд энэ ондоо багтаан “сюрприз”-ээ барих гэнэ. Тус киног өнгөрсөн сард БНСУ-ын Гуанжү, Сөүл хотын кино театруудад гаргасан бол одоогоор АНУ-ын Чикаго хотод гарч байгаа юм.