Хүн гэдэг тааварлахын аргагүй бодьгал. Хүн бүр өөрийн гэсэн, хэнтэй ч адилгүй зан чанар, үзэл бодолтой байдаг. Тиймээс ч тэдний гүнд орж нэвтэрнэ гэдэг хэцүү. Сэтгэлзүйчид эрт дээр үеэс хүмүүсийг янз бүрийн ангилалд багтаан судлахын хичээсээр ирсэн боловч ийм оролдлого бүр нь хэдэн зуун хаалганаас зөвхөн нэгийг нь нээж өгдөг юм. Энэхүү сонжоо ч мөн адил таны олон зан чанараас зөвхөн нэгийг нь л илрүүлнэ. Харин та юу хийх ёстой гээч? Эдгээр таван гарыг анхааралтай ажиглаад, аль нь эмэгтэй хүнийх байж болох вэ гэдгийг тодорхойлно.
А гарыг сонгосон бол:
-Танд одоохондоо өөртөө итгэх итгэл алга. Тиймээс та хүмүүст өөрийгөө нээж өгөхийг хүсэхгүй байна.
-Хэрвээ та дурласан бол тэвчээргүй, тэр бүү хэл хэн нэгнээс хараат болно.
-Бусдыг үргэлж халамжилдаг.
B гарыг сонгосон бол:
-Та маш нөхөрсөг, эелдэг хүн.
-Таныг арга барилтай, бусдыг ойлгодог хүн гэж боддог.
-Та бол сайн сонсогч. Таны дотоод зан чанар эргэн тойрны хүмүүсийг итгэлийг амархан олоход тусалдаг.
C гарыг сонгосон бол:
-Хэлэхэд хүнд ч та өөрийгөө үнэлэх үнэлэмж дэндүү өндөртэй, хувиа хичээсэн хүн юм.
-Та үргэлж том зорилго тавьдаг ч амбицаасаа болоод юунд ч хүрч чаддаггүй.
-Та тийм ч сайн сонсогч биш. Үүндээ анхаарах хэрэгтэй.
D гарыг сонгосон бол:
-Та чухал ажлыг дандаа “дараа” гэж хойш нь тавих хандлагатай, хамгийн сүүлчийн мөчид нь тулгаж хийдэг.
-Айдас түгшүүр хамаг зүйлийг нураадаг гэж үздэг. Тиймээс хамгийн хүчтэй шуурга болж байсан ч тайван хэвээр үлддэг.
-Ямар ч асуудалд бага хүч зарцуулаад дуусгахыг хичээдэг. Байдаг чадлаараа ажиллах дургүй.
E гарыг сонгосон бол:
-Та амьдралд идэвхтэй оролцогч гэхээсээ илүү ажиглагч. Аливааг бүх талаас нь түрүүлж харахыг илүүд үздэг. Заримдаа хэтэрхий залхмаар байдаг. Гэхдээ танд үргэлж асар их төлөвлөгөө, ажил байдаг бөгөөд бүгдэд нь та чин сэтгэлээсээ хандаж ажилладаг.
Энд 100% үнэн зөв хариулт байхгүй гэдгийг сануулж байна.