СТА Л.Сөрөлт охидыг зодож танхайрсан гэв үү?

Хошин урлагийн жүжигчин, СТА Л.Сөрөлт өнгөрсөн шөнө “Минт” шөнийн клубт 20 орчим настай Н гэгч бүсгүйг найз эмэгтэйнх нь хамт зодож танхайрчээ. Албан бус мэдээллээр жүжин залуу бүсгүйчүүдийг “Хөөе, дүү нар” хэмээн өдөж хоргооход “Та бидэнд битгий саад бол” гэж хэлсэний хариуд элдвээр доромжлон толгойгоор нь мөргөлдүүлж, үсдэж зодсон аж. Цагдаа нар ирэх үед бүсгүйчүүд рүү дайрсан байна. Түүний энэ балмад үйлдэлийг цагдаа нар таслан зогсоож Эрүүлжүүлэх байр руу авч явсан гэнэ.