Их Британийн 4 настай ханхүү Жорж Санта өвгөнд хүслээ бичдэг албан ёсны хуудсанд нэг хүслээ өөрийнхөө гараар бичжээ. Тэрбээр “Police car” хэмээх бичсэн нь цагдаагийн машин мөрөөдсөн бололтой.
Хатан хаан Ii Елизаветагийн гуч хүү, Уэльсийн хунтайж Чарльзын том ач, Кембрижийн гүнгийн том хүү тэрбээр Зул сараар Сантагаас 5 бэлэг хүсч болохоор байсан ч даруухан зан гаргаж, ердөө л нэг хүсэл явуулсан нь энэ.
Энэ хуудсыг хүүгийн аав, ханхүү Уильям Финляндад айлчлах үеэрээ Санта-Клауст биечлэн хүргэж өгчээ.
Жорж ханхүү 2013 оны 07 дугаар сарын 22-нд төрсөн юм.