Хятадын Гуанжоу Байюнь нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэхэд нэгэн өвөрмөц тээш саатжээ. Харахад гэмгүй царайтай хятад хос жоом тараагчид болон хувирсан байна. Тэдний тээшийг гаалийн ажилтнууд сканераар шалгаж үзтэл ямар нэгэн аймшигтай зүйл харагдах нь тэр. Ингээд тээшийг нээж үзвэл тээвэрлэгч сав байжээ. Энэхүү савыг нээхэд дотроос нь жоом гарч ирж, ажилтнуудыг айлгасан байна. Тээвэрлэгч саван дотор асар олон тооны жоом арзганалдаж байх ажээ. Ингээд тоолоод үзтэл 200 ширхэг жоомыг онгоцонд авч орох гэж байсан нь тогтоогджээ.

Тэд арьсны эмчилгээний тосонд энэ шавжийг ашиглах гэж байсан гэнэ. Хятадын уламжлалт анагаах ухаанд заасны дагуу жоомыг ашиглаж, эхнэрээ эмчлэх гэж байсан гэжээ.

Хэдийгээр тэд үнэнээ хүлээсэн боловч гаалийн ажилтнууд хорхойг онгоцонд оруулалгүй, устгал хийсэн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн