Эдүгэ 376 жилийн баялаг түүхтэй нийслэл хотод маань “Богд хаан”-ын музей, Төв Гандан гэх мэт түүхэн дурсгалт 79 барилга байгууламж бий. Эдгээрийг Нийслэлийн удирдлагууд хамгаалалт авч хариуцдаг. Эдгээрээс гадаадын гэлтгүй дотооддоо үзэх ёстой сонирхол татам 5 газартай танилц
1. “BLUE SKY” TOWER
Нийслэлийн төв цэгт байрлах энэхүү байгууламж нь 105 метр өндөртэй 25 давхар. Орчин үеийн шинэлэг хийц бүхий шилэн барилга нь 2009 онд ашиглалтанд орсон. Энэхүү цамхагт оффисын өрөө, ресторан, машины зогсоол, хурлын танхим, мөн нэг зочид буудал бий. Рестораны цонхоор нийслэл хот маш үзэсгэлэнтэй харагддаг.
2.Богд Хааны ордон
Дотоод гадаадын жуулчидын очих дуртай, үзэх ёстой газрын нэг бол Богд Хааны ордон. 1893-1903-ийн хооронд баригдсан хааны өргөө хоёр үндсэн хэсэгтэй. Зуны ордон нь 7 сүмтэй. Хятад загварын архетиктуртай. Мөн Оросын архитекторуудаас бүрдсэн Европын хэв маягаар барьсан хоёр давхар байшингуудын өвлийн ордон. Энд наймдугаар Богд Жавзандамба, Дондогдулам хатан нар 20 гаруй жилийн турш амьдарсан гэдэг.
3.Улсын драмын эрдмийн театр
Монголын урлаг соёлын арвин түүхтэй энэ газар жил бүр олон арван гайхалтай сонгодог бүтээлийг толилуулдагийг хүмүүс андахгүй.
4.ДашЧойлин хийд
Эртний сүм хийдүүдээс үлдсэн гурван хийд байдагийн нэг нь Дашчойлин хийд юм. 1890-ээд оны үед 600 гаруй лам нар шавилан суудаг байж. Их хэлмэгдүүлэлтийн үед Засгийн газарын шахалтаар үйл ажиллагаагаа хаасан түүхтэй.
5. Гандан
Мэдээж төв гандангаар орж үзээгүй хүн гэж үгүй. “Хонхны баяр”, “Хурим” зэрэг монгол хүн бүр амьдралынхаа нандин мөчийг Гандан хийдэд авахуулсан гэрэл зураг айл бүрт бий.
5 comments
chaavaas daa. enenees oor yzyyleh um baina uu. ter tyvdiin bii bolgoj byteesen sym hiidiin baishinguud bol hyatad tyvdeer ene baitugai goyg saihnaar dyv dyyreb baigaa. ner ni hyrtel tyvd. ene umaaar juulchind gaihuulah uu. mongol ner us ogch boldoggyi um uu. duuriin teatriin baishin shig ni bol orosoor dyyren byyr enenees goyo saihnaar. ondor shilen baishin ni bol delhiigeer dyyren baina. za ter moritoi hoshoo bol uchirgyi yzeh geed gyih umnii toond orj chadahgyi…. chingis haan,,,mongol gesen ner mash olon hynd muuhai setgegdel odoo ch toryylsen heveer baina. ooriin tolgoi garaar hiij byteesen ooriin gesen yner ongo amttai 1 shirheg um baina uu
Хэ цэс. Үзэх юмгүй, өмхий үнэртсэн хот гэж…
Сиймхий ч гэсэн гэр минь
Цонжин болдог ордоггүй юм уу Дэлхийн 1 ноймрийн морьт хөшөө биш юм уу
Манзушир хийд
Манай Улаанбаатарын
Тэргүүн гайхамшиг
Тод бахархал
GPS хаяг :
North 47° 45’ East 106° 59’
Сумын хуучин нэр :
Манзушир хутагтын их отог
Манзуширийн хийд Түшээт хан аймгийн Дархан Чин вангийн Их Шавийн харьяат отог
Төв аймгийн сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байсан
Улаанбаатар хотын хотын дарга байсан хүний дэмжлэгээр шилжиж одоо
Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Богд хан уулын энгэрт оршино