Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
“Хэрэглээний ёс зүйн асуудлууд” сэдэвт ЭШБХ болно – updown.mn

“Хэрэглээний ёс зүйн асуудлууд” сэдэвт ЭШБХ болно

МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, ШУТИС-ийн БУХС, МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Ухааны Сургууль, ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Философийн салбар төгсөгчдийн холбоо хамтран зохион байгуулж байгаа энэ хурлыг 2017 оны 11 сарын 30-ны өдөр МУИС-ийн Төв байрны 320 тоот хурлын танхимд 9.30-13.30 цагт зохион байгуулахаар болжээ.

Хүмүүнлэг иргэний нийгэмд ёс зүйн боловсрол чухал ач холбогдолтой. Бид жил бүр ёс зүйн асуудлаар уламжлал болгон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, ёс зүйн боловсролыг хөгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулж байгаа билээ. Тухайлбал, 2014 онд “Монгол дахь ёс зүйн сургалт, судалгааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр, 2015 онд “Монгол дахь ёс суртахууны боловсролын тулгамдсан асуудал” сэдвээр, 2016 онд “Монгол дахь ёс суртахууны боловсролын уламжлал, шинэчлэл” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан. Энэ жилийн хувьд хэрэглээний ёс зүйн асуудлаар хурлаа хийж байна.
Хэрэглээний ёс зүй нь хувь хүний ёс суртахууны төлөвшлийг сайжруулах, мэргэжлийн ёс зүйг дээшлүүлэх, нийгмийн харилцааг боловсронгуй болгох, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүн төрөлхтний түүхийн бүхий л цаг үед улс орнууд, эрдэмтэн мэргэд xэрэглээний ёс зүйн асуудалд онцгой анхаарсаар ирсэн билээ.

Мэдлэгийн тогтолцоонд xэрэглээний ёс зүй томоохон байр суурь эзэлдэг. Орчин үед дэлхий дахинд хэрэглээний ёс зүйн асуудлаар сургалт, судалгааны ажил улам өргөн цар хүрээтэй болж байна. ЮНЕСКО-ийн зүгээс ч хэрэглээний ёс зүйн боловсрол бол зөвхөн хөдөлмөрийн зах зээлд орох бэлтгэл гэхээсээ илүү амьдралын үнэт зүйл, үнэ цэнийг авчирдаг зүйл болохыг онцолж байгаа юм. Хэрэглээний ёс зүйн боловсролоор дамжуулан бид харилцан ойлголцол, итгэлцэл, хүндэтгэлд суралцаж, улмаар сайн сайхан амьдрахад илүү дөхөм болно.

Орчин үеийн нийгмийн өөрчлөлт нь xэрэглээний ёс зүйн өмнө томоохон зорилтуудыг дэвшүүлэн тавьж байна. Иймээс МУИС үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой болон дэлхийн философийн өдрийг тохиолдуулан энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
XXI зуунд боловсролын парадигм нь мэдлэг төвтэй боловсролоос хүмүүнлэг харилцаа төвтэй боловсролд шилжиж байна. Үүнтэй холбоотойгоор хэрэглээний ёс зүйн асуудал бүх нийтийн анхаарлын төвд байгаа юм. Манай улс дахь хэрэглээний ёс зүйн сургалт, судалгааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, түүний үр өгөөжийг хэрхэн дээшлүүлэх вэ гэдэг асуудал мэргэжлийн багш, судлаач бидний өмнө тулгамдсан асуудал болон тавигдаж байгаа билээ.

Монгол улс дахь хэрэглээний ёс зүйн сургалт, судалгааны ажлын ололт, дутагдлын талаар мэргэжлийн хүрээнд хэлэлцэж, шинэ тутам гарч ирж буй асуудлыг илрүүлэх, тодорхойлох, орчин цагийн монголын болон гадаад улс орны хэрэглээний ёс зүйн сургалт, судалгааны үр дүнг толилуулах, энэ талаар цаашид анхаарах асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор тус эрдэм шинжилгээний бага хурлыг хийж байгаа болно.

Энэ удаагийн хуралд хэрэглээний мэргэжлийн ёс зүйн хөтөлбөрийн агуулга, заах арга зүйн асуудал, хэрэглээний ёс зүйн судалгааны орчин үеийн асуудал, бусад салбар шинжлэх ухаанд хэрэглээний ёс зүйн холбогдож буй байдал хийгээд хэрэглээний тухайд гэсэн чиглэлээр МУИС, МУБИС, ШУТИС, ШУА-ийн Философийн хүрээлэн, АШУҮИС, БМДИ, ХААИС, Ховд ИС, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сургууль, нийслэлийн 96-р сургууль зэрэг олон сургуулийн эрдэмтэд, багш нар, залуу судлаачдын сонирхолтой илтгэлийг хэлэлцэж байна. Үүнд: профессор Р.Дарьхүү. Д.Оюунгэрэл нар “Монгол улс дахь багш мэргэжлийн ёс зүйн асуудалд”, доктор М.Золзаяа “Шинжлэх ухааны ёс зүйн тулгамдсан асуудал ба шийдэл”, доктор, дэд профессор Т.Нэмэхжаргал, магистр Н.Нарантуяа нар “Боловсролын ёс зүйн тулгамдсан асуудал”, доктор Ц.Батцэрэн “Мэргэжлийн ёс зүй: Инженерийн ёс зүйн код”, доктор Б.Мөнхжавхлан, Б.Дагзмаа нар “Хүрээлэн буй орчны ёс зүйн зарим асуудал”, профессор Х.Дамдинжав, доктор Ц.Нямсүрэн нар “Монгол дахь био-анагаахын судалгааны ёс зүйн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, доктор С.Янжинсүрэн “Авилга ба ёс зүй”, доктор, дэд профессор И.Лхам, магистр Г.Уянга нар “Ардчилал ба ёс зүй”, доктор, дэд профессор Д.Тунгалаг “Гэр бүлийн ёс зүй хэрэглээний ёс зүйн суурь үндэс болох нь”, доктор, дэд профессор Ш.Ганхуяг, магистр П.Мягмарсайхан, магистр Ж.Бямбасүрэн нар “Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн асуудалд”, магистр М.Жаргалмаа, доктор, дэд профессор Д.Одмаа нар “Төрийн удирдах албан тушаалтны ёс зүйн талаарх албан хаагчдийн үнэлгээнд хийсэн шинжилгээ”, доктор Ц.Эрдэнэбат, магистр Б.Насанбат “Ёс зүйн код, түүний хэрэглээний асуудалд”, магистра П.Мягмарсайхан магистр Ё.Ундрал нар “Эдийн засаг ба ёс суртахууны харилцааны асуудал”, доктор, дэд профессор Б.Буяндэлгэр “Биеийн тамир, спортын тогтолцоон дахь ёс суртахууны зохицуулалтын асуудалд”, магистр С.Хишигтогтох “Цахим хэрэглээний ёс зүйн асуудал ба ухамсаргүйн тухай З.Фрейдийн онол”, магистр Б.Нацагдорж. магистр Д.Сугирсүрэн нар “Ёс суртахууны хүмүүжил, төлөвшлийн талаарх ойлголт, хандлага /ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын жишээн дээр/”, магистр Б.Нарантунгалаг “Эмч мэргэжлээр суралцагчдын мэргэжлийн ёс зүйн мэдлэгийг тандах нь”, магистр Ч.Баттулга “Хүүхдэд ёс суртахууны хүмүүжлийг сургуулиар олгох нь”, магистр С.Амарсайхан магистр Ц.Март нар О.Дашбалбарын “Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан” шүлэг дэх тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаа ба ёс суртахууны боловсрол” зэрэг болно.
Энэхүү ЭШ-ний хурал нь ёс зүйн чиглэлээр сургалт, судалгаа хийдэг эрдэмтэд, судлаачид, багш нарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ёс зүйн сургалт, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, ёс суртахууны боловсролыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой тул энэ чиглэлиыг судалдаг сонирхдог эрдэмтэн судлаач, иргэд, оюутнуудыг урьж байна.

Холбоо барих утас: Р.Дарьхүү 99275753, Д.Оюунгэрэл 99003188

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн