Оросын Новосибирск, Киров, Самар, Казань зэрэг хэд хэдэн хотод хүүхдийн цэцэрлэгт Өвлийн өвгөн авч ирэхийг хоригложээ. Энэ нь авлигатай тэмцэх, түүнчлэн сэтгэлзүйчдийн өгсөн зөвлөгөөтэй холбоотой юм байна. Өвлийн өвгөний дүрд тоглосон жүжигчид болон гэрэл зурагчид төрийн байгууламжинд ажиллаж, мөнгө олж байж юу ч төлдөггүй гэнэ. Тиймээс Өвлийн өвгөнийг урихын тулд эцэг эхийн хорооноос шийдвэр гаргаж, хүүхдийн цэцэрлэгт ажилласныхаа төлөө нэг бүлэг 400 рубль төлж байхаар болжээ. Харин Новосибирскийнхэн хүүхдүүдийг Өвлийн өвгөн гэж хэн бэ гэдгийг ойлгоход хэтэрхий балчир гээд зөвхөн Цасан охиныг дуудаж болно гэжээ.