Тайландын нийслэл Бангкок хотноо болсон “Тай торгоны баяр 2017” загварын шоунд тай торгоор урласан монгол дээлээрээ Монголын шилдэг дизайнеруудын нэг Б.Номунгэрэл оролцжээ.
Загварын шоуг тай торгыг дэлхий нийтэд сурталчлах зорилгоор Тайландын Цог жавхлант хатан Сирикитийн ивээл дор Бангкокт суугаа Элчин сайдуудын гэргий нарын холбоо 2011 оноос хойш зохион байгуулж байгаа билээ.
Торгоны шоунд дэлхийн 30 гаруй орны загвар зохион бүтээгч өөр өөрийн орны онцлогийг тусгасан хувцасыг тай торгоор бүтээж оролцсоноороо онцлог болов. Загвар зохион бүтээгчдийн урласан хувцсыг 21 орны Элчин сайдуудын гэргий өмсч танилцуулжээ. Мөн Monalun брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Б.Номунгэрэл өөрийн коллекцийг танилцуулсан байна.
Эх сурвалж: ГХЯ