АНУ-д Дауны синдромтой бүсгүй гоо бүсгүйн тэмцээнд оролцож, нэгдүгээр байр эзэлжээ. Бетель их сургуулийн оюутан, 22 настай Микэйла Холмгрен хэдийгээр ийм эмгэгтэй ч “Миннесотагийн мисс-2018” тэмцээний тэргүүн байрыг хүртсэн байна. Түүний хувьд ийм төрлийн тэмцээнд нэг бус удаа оролцож байсан удаатай. Тэрбээр бүжиг, зураг гээд бүх төрөлд оролцсон төдийгүй оролцох тоолонд хөгжилтэй байдаг, өөрөөрөө илүү бахархдаг гэжээ.
Миннесота мужид өнгөрсөн жилийн тэмцээнд лалын өмсгөлтэй бүсгүй оролцож, эхний долоод шалгарч байсан юм. Харин энэ жил лалын хувцастай дөрвөн ч бүсгүй оролцжээ.