Монгол Улсад суугаа Бүгд найрамдах Элчин сайдын яамнаас өнөөдөр (2017.11.28) виз мэдүүлэх Визапойнт бүртгэлийн системийг дуусгавар болгосонтой холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тус яамны албан ёсны цахим хуудсанд нийтэлснээр ирэх сарын 1-нээс эхлэн шинэ бүртгэлийн системээр иргэд 70110223 тусгай дугаарын утсанд холбогдож виз мэдүүлэх боломж бүрджээ.Энэ нь долоо хоногт 54 ширхэг визийн өргөдөл хүлээн авах юм байна. Энэ талаар ЭСЯ-ны зөвлөх бөгөөд консул Вацлав Добештой цөөн хором ярилцлаа.
–Иргэд виз мэдүүлэхдээ Элчингийн ярилцлаганд орохын тулд цагаа мөнгөөр худалдаж авдаг байсан. Үүнд шинэ бүртгэлийн системээр дамжуулан хэрхэн зохицуулалт хийсэн бэ?
Бүртгэлийн системтэй холбоотой бүхий л мэдээллийг цахим хуудсанд байршуулсан. Бүгд найрамдах Чех улсын ЭСЯ Виза пойнт-ыг зөвхөн Монгол Улсад дуусгавар болгоогүй юм. Нийт 37 улсад зэрэг хаасан. Тухайн системийн үйл ажиллагааны талаар удаан хугацааны шүүмжлэл, Дээд шүүхийн шийдвэр болон Үйлчилгээ үзүүлэгчидээ байгуулсан гэрээ дуусгавар болсон гэх шалтгаанаар бодит өөрчлөлтийг хийсэн байгаа.
Шинээр нэвтрүүлж буй бүртгэлийн систем нь Шингений виз, ажил эрхлэлтийн картыг утсаар, урт хугацааны виз буюу удаан хугацаанд оршин суух бол и-мэйлээр ярилцлагын тов тогтоох боломжтой. Ингэснээр зуучлагчдад авлига хээл хахууль авах боломжийг 100 хувь хязгаарлаж байна. Мөн иргэд Элчин сайдын яамны гадаа олон цагаар дугаарлан, зуучлагч нарт мөнгө төлөх шаардлагагүй. Түүнчлэн цаг авахын тулд мөнгө төлөх шаардлагагүй юм. Утасны дуудлагын яриа болон он сар өдөр автоматаар хадгалагдах тул гадны биет халдах боломжгүй.
Мөн яриа, бичлэг гурван жил хүртэлх хугацаанд хадгалагдна. Шинээр энэхүү системийн нэвтрүүлснээр Элчин сайдын яаманд тулгарч буй бүх асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж байгаа. Давхар ЭСЯ-ны бусад ажилтнуудыг дайчлан ажиллаж байна.
–Шинэ бүртгэлийн системийг ажиллуулж эхэлснээр ачаалал өмнөхөөсөө буурах уу?
Виз мэдүүлэх хүсэлтэй маш олон залуус байгааг бид нар сайн мэдэж байгаа. Гэхдээ ачаалал буурахгүй. Ил тод байлгах үүднээс вэб сайт дээр байршуулж байгаа. Мөн шаардагдах бичиг баримтуудыг дурдсан.. Мөн давхар Чехэд байгаа гадаадын байгууллагууд гадны иргэдийг хүлээн авах том хүсэл эрмэлзэлтэй байгаа. Элчин сайдын яамны хүрээнд энэ боломжийг сайжруулахаар ажиллаж байна. Гэвч бодит байдал дээр бүх зүйл өөр байдаг. Шингений визний хувьд тухайн систем хэр ажиллаж байгаагаас хамааран виз мэдүүлэгчдийн тоог нэмэхэд бэлэн. Тухайн ауткорсинг үйлчилгээг энэ оны сүүлээр нэвтрүүлэх байсан.
– Виз мэдүүлэгчид ярилцлаганд орохдоо анхаарах зүйл бий юу?
Виз мэдүүлж байгаа иргэд товлосон цагтаа бичиг баримтаа бүрдүүлэн ирнэ. Мөн бусад виз мэдүүлж байгаа иргэд тэвчээртэй хандахыг хүсье. Виз мэдүүлэх хүсэлтэй монгол иргэдэд зориулан дөрвөн нүүр хуудсаар мэдээлэл байршуулсан хэдий ч иргэд төдийлөн анхаарахгүй уншихгүй байна. Бүрэн гүйцэт уншихгүйгээр ЭСЯ-нд хандаж байна. Шингений болон ажил эрхлэлтийн картаар зорчих бол нэгдүгээр нүүр хэсгийг маш сайн унших хэрэгтэй. Удаан хугацаагаар орших нь В хэсгийг харах хэрэгтэй. Яагаад гэвэл монгол иргэдийн дунд шингений болон ажил эрхлэлтийн карт бусад визний төрлүүдээс 90 орчим хувийг нь эзэлж байгаа юм. Тиймээс вэб хуудсанд байршуулсан энэхүү мэдээллийг маш сайн уншиж Элчин сайдын яаманд очих хэрэгтэй.
– Иргэд утсаар ярилцлагынхаа цагийг утсаар товлосон тохиолдолд өмнөх шигээ цаг өөрчлөх, цуцлах эсвэл хүн өмнөөс нь авах зэрэг асуудал үүсэх үү?
Богино хугацааны виз мэдүүлж байгаа иргэд тав дахь өдөр бүр өглөөний 08:30 цагаас эхлэн дараа долоо хоногийн цагаа авах боломжтой юм. Бид ярилцлагын тов олгох хугацаагаа долоо хоногоор өгсөн нь маш удаан хугацаанд бодож шийдвэрлэсэн зүйл юм. Өмнө нь визапойнт 30 хоногийн дотор виз олгодог байх хугацаанд иргэд цагаа өөрчлөх, цуцлах асуудал маш их гарсан. Энэ нь бид нарын ажлыг нэмж байсан юм. Тиймээс шинэ бүртгэлийн системээр дараа долоо хоногийг цагаа урьдчилан авах боломжтой. Тухайн өдрөөс эхлэн долоо хоногийн цаг товлож авах боломж олгож байгаа нь шинэ системийн журмын дагуу цаг өөрчлөх, цуцлах боломжгүй. Тухайн өдөр тухайн цагт бусад төрлөөр виз мэдүүлэгчид давхар и-мэйлээр хүсэлтээ илгээнэ. Ингэхдээ вэб хуудсанд байршуулсан зүйлийг анхааралтай уншиж бүртгүүлэх хэрэгтэй.
– Бүгд найрамдах Чех улсад амьдарч буй монгол иргэд хичнээн байна вэ?
Ойролцоогоор 10 мянга гаруй иргэн амьдардаг гэсэн тоо бий.