Си Жиньпин жорлонгийн “хувьсгал явуулах”-ыг уриаллаа

БНХАУ-ын дарга Си Жиньпин иргэддээ хандан дотоод аялал жуулчлалаа дэмжих, амьдралын чанараа сайжруулахын тулд жорлонгийн “хувьсгал явуулах”-ыг уриаллаа. Энэ тухай “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. “Жорлонгийн асуудал бол жижиг зүйл биш, соёл иргэншилт хот, тосгодын барилгын чухал хэсэг юм” хэмээн Хятадын төрийн тэргүүн мэдэгдсэн байна. Си 2015 оноос хойш “жорлонгийн хувьсгал” эхлүүлж байгаа юм. Ариун цэврийн өрөөг эмх цэгцтэй болгож, эрүүл ахуйн зөв хэвшлийг мөрдлсөнөөр соёл иргэншилт нийгэм болно гэж тэрбээр үздэг. Түүний хэлснээр сүүлийн гурван жилийн дотор аялал жуулчлалын компаниуд 68 мянга орчим жорлонг орчин үеийн болгож тохижуулжээ.

6 thoughts on “Си Жиньпин жорлонгийн “хувьсгал явуулах”-ыг уриаллаа

  1. Зана 2017-11-28 10:35 at 10:35

    Энэ жинхэнээсээ манайд л чухал хэрэгтэй байгаа юм даа

    Хариулах
  2. Иргэн 2017-11-28 10:44 at 10:44

    Манайд ч гэсэн маш чухал даа. Бүр их, дээд сургуулийн жорлон гэхэд л аймшгийн юм байдаг. Оркуудад соёл их хэрэгтэй байна.

    Хариулах
  3. зочин 2017-11-28 11:23 at 11:23

    манай дарга нар ингэж хөдөлмөрлөөсэй. ард түмний төлөө хийж буй жинхэнэ том ажлын нэг. бохир 00 хичнээн жуулчдыг үргээдэг болоо

    Хариулах
  4. уНШИГЧ 2017-11-28 11:24 at 11:24

    Майна жорлонгууд ч арай биш ээ. Жишээ нь Сүхбаатарын талбайн урд талд байдаг нийтийн жорлон гэхэд мөнгө л авдаг цул шээс, шинхэг үнэртсэн газар байна лээ. Мөнгө аваад сууж буй тэр хүн юу хийгээд сууж байна аа. Арай л хэтэрхий. Би огиудас хүрээд орж чадаагүй. Бас Нарантуулын нийтийн бие засах газар байна. Албан байгууллагууд нь 00 оруулдаггүй.Нийтийн бие засах газар нь бохир заваан учир гадуур нь сарьчихаад л явна ш дээ.

    Хариулах
  5. Нэргүй 2017-11-28 12:41 at 12:41

    манайд бол гамшгийн хэмжээнд байгаашд

    Хариулах
  6. Bolor 2017-11-28 13:41 at 13:41

    Жорлонгийн заваан нь биш тэнд бааж шээж байгаа хүмүүс өөрсдөө заваан шдээ цэвэрлээд2 нэмэргүй гадуур нь баана шээнэ сарын тэмдэг болгоно

    Хариулах

Иргэн-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн