Эрүүл мэнд

Олон улсын Монгол эмнэлгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийв

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, аймгийн Засаг дарга С.Насанбат нарын урилгаар Олон улсын Монгол эмнэлгийн эмч нар манай аймагт 2 дахь удаагаа хүрэлцэн ирлээ. Тэд өнгөрсөн баасан гаригт  (2017.11.25) Нэгдсэн эмнэлэгт иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийн тан өгсөн юм.

Өнгөрсөн пүрэв гаригт  олон улсын эмч нар аймгийн Засаг дарга С.Насанбаттай уулзалт хийж харилцан санал солилцсон бөгөөд Дархан хотын уламжлалт эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн эмч сувилагчдыг чадавхжуулах сургалтыг явуулахаар боллоо. Үзлэгийг  өглөөний 09.00-17.00 цагийн хооронд  уушиг, ходоод, уламжлалт засал-зүү, хавдар, сэтгэц, цус, бөөр-шээсний зам, нүд үзэж тан өгчээ.

Эх сурвалж: Darkhan.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close