Турахад ядах юмгүй. Өндөг, мах, загас, аарц, сүүн бүтээгдэхүүн зэрэг уургаар баялаг хүнс хэрэглэж, талх, чихэр зэрэг нүүрс ус, боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзаад л боллоо. Мөн усыг тогтмол, их хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ нэг зүйлийг мартаж.

Хүн амар хялбар аргаар, тэгсэн хэрнээ биедээ ямар ч хоргүйгээр турахын тулд бохирдлоо бүрэн цэвэрлэж сурах нь чухал. Ингэхийн тулд гэдэсний үйл ажиллагаа сайн байх ёстой. Тэгвэл гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, турах үйл явцыг хурдасгахад энэхүү эслэгээр баялаг коктейль тус болно. Үүнийг өглөө бүр уухад та хэдхэн хоногийн дараа бие яаж хөнгөрч байгааг анзаарах болно. Хамгийн гол нь та жорыг нь тэмдэглээд аваарай.

Гэрийн нөхцөлд тураах коктейль

Найрлага:

-1 аяга тослоггүй тараг

-Хоолны 2 халбага хивэг эсвэл нунтагласан овъёосны нэвс

-Хоолны 1 халбага маалингын гурил

-Цайны 1 халбага нунтаг какао

-6-7 ширхэг хар чавга

-Чимх шанц (корица буюу cinnamon)

-50 мл халуун ус

Бэлтгэх арга:

  1. Хар чавгаа халуун усандаа хийж, хэдэн минут байлгана.
  2. Хүйтэн таргаа хивэг, эсвэл нунтагласан нэвс, маалингын гурил, ганц, нунтаг какаотойгоо холино.
  3. Хар чавгатай усаа блендэрээр нэгэн жигд зутан болтол нь хутгана. Коктейлээ илүү амттай болгоё гэвэл хар чавган дээрээ нэг ширхэг хасарваань нэмж болно.
  4. Жимсний зуурмагаа тарагтайгаа хольж, хутгаад коктейль бэлэн боллоо.

Тун хялбар коктейль байгаа биз. Эслэг, фосфор, цайр, магнигаар баялаг энэхүү коктейлийг тогтмол хэрэглэснээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн эрс сайжирна.

Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд хар чавга нь хоолны дуршлыг бууруулж, амттанд дурлахыг багасгадаг байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн