Японы “Toyota Motor Corporation” Тайландаас Япон руу анх удаа тээврийн хэрэгсэл гаргаж эхэлжээ. Тус фирмийн төлөөлөгчид мэдэгдэхдээ, тэд өнгөрсөн сараас Тайланд дахь үйлдвэрээсээ “Hilux” загварын машин гаргаж эхэлж буй гэнэ.
Энэ загварын машиныг тус компани 50 жилийн өмнө үйлдвэрлэж эхэлсэн ч Японд автомашины нэр хүнд буурсантай холбогдуулан үйлдвэрэээ Тайланд руу нүүлгэжээ. Харин 13 жилийн дараа буюу одооноос эрэлт нь өсөж эхэлсэнтэй холбоотойгоор Японд худалдаалахаар авчирч буй нь энэ юм байна. “Hilux” загварын машин нь уулын замд аялахад ихэд тохиромжтой гэнэ.