“Time” сэтгүүлийн редакци Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампыг тус хэвлэлийн газраас зарладаг оны шилдэг хүнээр дахин сонгогдож магадгүй гэж мэдэгдсэн ч тэр өөрөө энэхүү цол хүндээс татгалзсан байна.
“Time сэтгүүлээс намайг яг өнгөрсөн жилийнх шиг оны шилдэг хүнээр нэрлэж магадгүй гэж утасдсан. Тэгэхэд би ярилцлага өгөөд том зураг авалтад оролцохыг зөвшөөрөх ёстой байсан юм. Би ч магадгүй энэ тийм ч сайхан санаа биш гэж хэлээд оролцоогүй. Юутай ч баярлалаа” хэмээн “Twitter”-тээ жиргэжээ.
“Time” сэтгүүл 1927 оноос эхлэн жил бүр оны шилдэг хүнийг тодруулж байна. Өнгөрсөн жил тус сэтгүүлийн шалгаруулалтад Трамп оны шилдгээр тодорсон. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, генетикийн хэсэг эрдэмтэд, дуучин Бейонсе нарын хүмүүс жагсаалтад бичигдэж байсан юм.