Саудын Арабыг угсаа залгамжлагч хунтайж Мухаммед бен Сальман Аль Саудын тооцоолсноор авлигад буруутагдсан хүмүүсийн 95 орчим хувь нь шүүхээс өмнө асуудлаа зохицуулахаар шийдвэрлэсэн гэнэ.
Тэрбээр хэлэхдээ, авлигад буруутгагдсан хүмүүсийн олонх нь хөрөнгийнхөө зарим хэсэг, эсвэл бизнесээ Саудын Арабт өгч, эрх чөлөөтэй болох хүсэлтэйгээ илэрхийлсэн гэнэ. Энэ тухай “The New York Times” сонинд мэдээлсэн байна.
Уг залгамжлагч хунтайж мэдэгдэхдээ 2015 онд тус улсын засаг захиргаа авлигын тухай шаардлагатай баримтуудыг бүр дээрээс нь цуглуулахаар шийдсэн гэнэ. Ингээд 200 орчим хүний нэртэй жагсаалт гаргаж чадсан байна. Түүнчлэн буруутгагдсан хүмүүсээс нэг хувь нь буруугүй болохоо баталсан бол дөрвөн хувь нь авлигач биш гэж гүрийж байгаа гэнэ.
Мухаммед бен Сальман Аль Саудын үнэлснээр Саудын Арабын төсөвт 100 тэрбум орчим доллар оруулж ирсэн байна.
Эргэн сануулахад тус улсын 30 орчим сайд, дэд сайд, бизнес эрхлэгч, өндөр албан тушаалтан, түүнчлэн 11 хунтайж авлигын хэргээр сэжиглэгдэж, энэ сарын 5-нд саатуулагдсан юм. Тэдний нэг нь Саудын хамгийн том бизнесмэн, Citigroup-ийн хамтран эзэмшигч Аль-Валид бен Талал билээ.