Өмнөд Солонгосын мэдээллийн “Рёнхап”агентлаг Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ маргааш (2017.03.16) өглөө 09.30 цагт прокурорт мэдүүлэг өгнө гэж мэдээлэв. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн дагуу Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон тэрбээр прокуророос зарлан дуудах хуудас хүлээн авсан байна.
Пак Гын Хэ огцорсны дараа түүний зөвлөх болон туслах 12 хүн Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэж буй Ерөнхий сайд Хван Кё Ан-д огцрох өргөдлөө өгсөн ч тэр “Үүссэн нөхцөл байдлыг дэвэргэхгүй” гэж үзээд тэдний хүсэлтийг хангахыг зөвшөөрөөгүй юм байна.