Энэ оны хоёрдугаар сард нийт 2042 иргэн ипотекийн найман хувийн зээлд хамрагджээ. Энэ зээлд нийт 142.3 тэрбум төгрөгийг зарцуулсан гэж Монголбанкнаас мэдээлэв. Банкнаас 2017 оныг дуустал ипотекийн зээлийг сар бүрийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хүрээнд үргэлжлүүлэх бөгөөд санхүүжилтийн бусад хэсгийг Засгийн газраас улсын төсөвт тусгах замаар шийдвэрлэх юм байна.
2016 оны аравдугаар сард сард 481 иргэн 8 хувийн зээлд хамрагджээ. Харин оны сүүлчээр буюу арванхоёрдугаар сард 268 иргэн орон сууцны зээлд хамрагдсан бол он гарсанаар 365 иргэн шинээр зээл авчээ. Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай тохиролцсон “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ипотекийн 8 хувийн зээлийн хөтөлбөрийг 2018 онд багтаан Засгийн газарт шилжүүлэх аж. Өмнөх Засгийн газраас ипотекийн зээлийн хөтөлбөрийг анх 2013 оноос хэрэгжүүлж эхлээд дөрвөн жил болж буй юм.