“Эрдэнэт хүний алтан амийг харгис хэрцгий аргаар хөнөөжээ” гэх аймшигт мэдээлэл дунд бид амьдарсаар байна. Архидалт, ажилгүйдэл, ядуурал, амьжиргааны түвшин, нийгмийн байдалтай холбоотой гарч буй жигшүүрт хэргүүдийн тоо улам бүр нэмэгдсээр.

Бид мэдээлэх үүргийнхээ хүрээнд өнгөрсөн тавдугаар сарын 22-нд Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд нэг гэр бүлийн таван хүн амиа алдсан маш харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлж байсан. Тодруулбал, нэгэн айлын гэрийн эзэн Х ханилсан ханиа, мах цусны тасархай болон төрсөн гурван үрээ зэрлэгээр хөнөөгөөд, эцэст нь өөрийнхөө аминд хүрсэн аймшигт хэрэг гарсан билээ.

Хэрэг явдал гарах үеэр тус айлын 14 настай том охин энэ аймшигт аллагын газраас амь тэмцэн зугтаж чадсан бөгөөд улмаар энэ тухай цагдаагийн байгууллагад мэдээлсэн байдаг. Охиныг гэрээс гарах үед хойд эцэг нь ээжийг нь дарамталж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэх бөгөөд охин энэ талаар цагдаад мэдэгдэхээр зугтсаны дараа тэрбээр аймшигт хэрэг үйлдсэн байдаг.

hereg

-АМИА АЛДСАН ХҮҮХДҮҮД 4, 6, 11 НАСТАЙ БАЙСАН-

Төрсөн эцгийнхээ гарт харгислуулж амиа алдсан гурван бяцхан хүүхдийн хувьд дөрвөн настай эрэгтэй П, зургаан настай охин Н, 11 настай охин Н нар байсан. Эхнэр нь 39 настай Н гэх эмэгтэй байсан бөгөөд архидалттай холбоотойгоор гэр бүлийн маргаан үүссэнээс үүдэлтэй ийм эмгэнэлт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй гэх мэдээллийг албаны эх сурвалж тухайн үед өгч байв.

Нөхрийнхөө гарт гурван хүүхдийн хамт амиа алдсан эмэгтэй Нийслэлийн тохижилт үйлчилгээний компанид ажилладаг байсан бөгөөд алуурчин этгээдтэй нэг хүүхэдтэй байхдаа гэр бүл болж, хамт амьдарч эхэлсэн, дагавар хүүхэд нь гэмт хэргийн үед зугтаж гарсан 14 настай охин байсан нь тодорхой болсон.

hereg

-ГЭМТ ЭТГЭЭД НАС БАРСАН ТУЛ ХЭРЭГ НЬ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛНО-

Эл аймшигт хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байсан бөгөөд сүүлд Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шилжүүлсэн. Тухайн үед хэргийн газрын үзлэг, мөрдөн байцаалтын явцад хэргийг гадны нөлөөтэй үйлдсэн байж болзошгүй гэх урьдчилсан таамаг гарсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахлах байцаагч Д.Будзаан ярьж байв.

Хэрэг явдлыг Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шалгаж дуусаад, хэргийг нь прокурорын байгууллагад хүргүүлжээ. Мөрдөн байцаалтын явцад Х гэгч нь 39 настай эхнэр, 4, 6, 11 настай хүүхдүүдийг хэрцгийгээр хөнөөж эцэст нь өөрийнхөө амийг егүүтгэсэн нь тогтоогджээ.

Эл хэрэг хаалттай хаалганы цаана олон удаагийн давтамжтай үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй байсан нь тодорхой болсон байна. Тодруулбал, хэрэг үйлдсэн Х гэгч нь дагавар охиноо дөрвөн жил орчим хүчирхийлж байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Дээрх аймшигт аллагаас азаар амьд үлдсэн 14-хөн настай охин хойд аавдаа 10 настайгаасаа эхлэн хүчирхийлүүлж байсан тухайгаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байна.

Хэргийг шалгаж эхлэх үед мөрдөн байцаалтын явцад Х нь энэ хэргийг үйлдсэн нь тогтоогдсон ч нас барсан шалтгаанаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн заалттай хэмээн мэдээлж байсан билээ. Тэгэхээр эл аймшигт хэргийн хариуцлагыг үүрэх хэн ч байхгүй, хэн ч яллуулахгүй нь тодорхой юм.

Эх сурвалж: http://www.medee.mn/main.php?eid=100231

By updown

One thought on “Эхнэр, гурван хүүхдийнхээ аминд хүрээд амиа хорлосон этгээд дагавар охиноо дөрвөн жил хүчирхийлсэн нь тогтоогджээ”
  1. tegeed ter ohiniig hen harj handah ve, zugeer orhichison um bish bizdee, gert amdardag baisan um baina ene zurgiig harahad, uls niigmiin hamgaalliinhan ohinii huvi zaya eryyl mend, zaashdiin ireeduig hamgaalah, iim aimaar um uzsen hyyhded setgel sanaanii demjleg yu baina,,,,zaashid haana yaj madrah, surah ???

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн