Манай улсад жил ирэх тусам гэр бүлийн хүчирхийллийн асуудал хурцдаж байгааг мэргэжилтнүүд онцолж буй. Нийслэлийн хэмжээнд хоногт гурван эмэгтэй тутмын нэг нь цагдаагийн байгууллагад ханддаг гэх мэдээлэл бий. Үүний цаана цагдаад хандалгүй хичнээн эмэгтэй, бага насны хүүхэд бие сэтгэлийн шарх авч өдөр бүр айдастай амьдарч байгааг мэдэхийн аргагүй.
Цоожтой хаалганы цаана үйлдэгдэж буй гэмт хэргийг таслан зогсооход хувь хүний ухамсар, хөршийн оролцоо чухал юм. Хүмүүсийг харахад хорхойд ч хоргүй төлөв төвшин эгэл даруу мэт нэгэн эр архи уусан үедээ эхнэр хүүхдэдээ бяраа гаргадаг аж. Үүнийг нь чимээгүй ажигласан хөрш нь хаалганых нь үүдэн дээр “Хүүхэд бүр ааваараа бахархах ёстой болохоос айх ёсгүй. Хүчирхийллээ зогсоо!!! Дараагийн удаа 102 луу залгана хөрш чинь” гэсэн анхааруулсан захиа үлдээсэн байна. Иргэн та ч бас үүнтэй санал нэгдэж байгаа бол гэр бүлийн хүчирхийлэлийн хажуугаар бүү чимээгүй өнгөрөөрэй. Таны ухамсартай нэг л үйлдэл эрдэнэт хүний амь насыг ч аварч болно.
Б.Яруу
2 comments
Бүх аавууд ийм болчихсон юм шиг. Монголд өөр анхаарал татах зүйл их байна. Яагаад ингэж өдөр бүр сурталчилаад байна. Яг хүүхдийн төлөө яригч нар явахгүй байх юм. Замын үүдэд хэн очив. Харин их хурлын гишүүдийг зовоож олон алыа бий болгох зардал гаргуулахын төлөө тэмцэгч хэсэг бүлэг хүмүүс бий болоо юу даа. Ингэж тэмцэхгүй. Хулгайчид аргыг нь зааж өгөөд байгаа бусуу. Нийгэмд үнэ худал мэдэгдэхгүй түгшүүр. Хурдан морины хүүхэд унаж үхээд байхад ганй л хүн тэмцсэн бусад нь мөнгөний төлөө амьдарч байгаа мэт сэтгэгдэл төрлөө. Асуудал гарвал 102-г дуудахыг хүн бүр мэднэ шүү дээ. Худлыг их давтвал үнэн болж үржинэ шүү.
ene utsig medehgui hun baij bolno bs hunii heregt orootsoldoj tsaargalah gesen horshuud ene medeelliig haraad huchirhiilliig medeellehch yum biluu irgen hun medeelleh uuregtei huuliar zaasan getel mongold horshuud hereldej zodoldoj margaldaj alaltssanch gertee amgalan taiwan suudag ene baidal huchirhiilel sonsogdood ihseed bgaagiin neg huchin zuil n deer com bichsen erhem bol ene humuusiin neg bh !!!!!!!!