Ардчилсан намын удирдлагууд VI, VII их хурлаас баталсан намыг дүрмээ бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандлаа. Бүртгүүлэхээр өгч байгаа дүрмийн хариуцлага тооцох зохицуулалт, дотоод ардчиллыг хамгаалсан заалтад намын удирдлагууд өөрчлөлт оруулчихаад гишүүддээ мэдэгдээгүй байгаа. Улсын дээд шүүхэд бүртгэгдээгүй дүрмээр үйл ажиллагаа явуулж байгаа гэж тус намын гишүүд мэдэгдээд байгаа юм.