2017-11-23 15:511min00

“Мэдээллийн аюулгүй байдал”-ын сургалт зохион байгууллаа

medeelel

Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагын Мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилгоор Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “Мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалтыг “Старс” сургалтын төвтэй хамтран зохион байгуулсан бөгөөд нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагын 40 гаруй мэдээллийн технологийн албан хаагчид сургалтад хамрагдсан байна.