Эрүүгийн цагдаагийн албаныхан охидын биеийг хүчээр үнэлүүлж байсан сауны эздийг илрүүлжээ. Баянгол дүүрэгт байрлах нэр, хаяг нь тодорхойгүй саунд зургаан охины гурав нь насанд хүрээгүй байсан бол нэг нь бие давхар болох нь тогтоогджээ.
Сауны эздийг Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 13.1.2.1 дэх хэсэгт зааснаар буюу хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэн, шалгаж байгаа аж. Тус хуулийн заалтад “Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн, орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тусгасан байдаг.
10 comments
manaid hynii mahan ideshten bj ch magad
ТУС ХУУЛИЙН ЗААЛТ ГЭДЭГ НЬ ЯМАР ИХ УРТ ӨГҮҮЛБЭРТЭЙ ЮМ БЭ? ЗОРИУД ИЙМ УРТ ӨГҮҮЛБЭРТЭЙ ХУУЛЬ ГАРГАДАГ ЮМ БАЙХ ДАА
Төр засаг сэрээчээ
********-г огтлоод аманд нь хийгээд, эцэг , нөхөр байх эрхийг нь хас
хүчээр тулгасан этгээдийн нүүрийг олон түмэнд харуулаачээ хөгийн цагдаа нараа
ӨӨРСДӨӨ ДУРТАЙ БАЙДГИЙГ НЬ ТООЦОЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ
найман жилийн ял өгөө олон охидыг зарж идсэн бна
Yal ni baga bna oshoo hatuu shiitgeltei baih heregtei .
nasaar ni hori, iim buzaruud olon baigaa baih , iimerhyy buzriin gazruudiig bygdiig olj haah heregtei
Энэ Зочид буудал, саун, массажийг үргэлж шалгаж байх хэрэгтэй.
Цагдаа сайн ажилласан бна.