Дэлхийд

Нэг мотоцикльд 58 хүн сууж, дээд амжилт тогтоов

Энэтхэгийн армийн “Торнадо” багийнхан мотоцикльтэй үзүүлбэрээр дэлхийн дээд амжилт тогтоож чадлаа. Цэргийн алба хаагч 500 см.куб эзэлхүүнтэй нэг мотоцикльд 58 хүнийг багтааж, Гиннесийн амжилтын номонд бичигдсэн байна.

“Торнадо”-гийн багийнхан өмнөх дээд амжилтыг эвдэх гэж хоёр дахь удаагийн оролдлого хийгээд ийнхүү амжилтад хүрчээ. Сонирхуулахад тус багийнхан Гиннесийн амжилтын номонд мотоцикльтой янз бүрийн үзүүлбэрээрээ 19 удаа бичигдсэн байдаг.

2013 онд нэг мотоцикль дээр олон хүн тээвэрлэж явах үзүүлэлтээр Энэтхэгийн өөр нэг армийн багийнхан 56 хүнээр амжилт тогтоожээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close