АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Twitter” хуудсандаа АНУ-ын өмнөд хил дээр Америкийн цэргийн алба хаагч амиа алдсан тухай жиргэжээ.
Тэрбээр “Хилийн албаны офицер өмнөд хил дээр амиа алдаж, бас нэг нь маш хүнд шархадлаа. Бид энэ үйл явдалд буруутай этгээдүүдийг олж, хариуцлагад татах болно. Бид хана барих болно. Бид үүнийг хийх ёстой” гэж жиргэсэн байна.
Хил дээр амиа алдсан цэргийн алба хаагч нь 36 настай Рожелио Мартинез гэнэ. Тэрбээр муж хоорондын I-10 авто зам дээр болсон хариу идэвхтэй арга хэмжээний үер шархдаж, амиа алдсан юм.