НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны танхай дүү С.Бямбацогт бол их идээ бээрийг далдалж байгаа батга

Хүмүүс шинээр төрсөн хүүхэддээ Цогт гэсэн үг орсон нэр өгөхгүйг хичээдэг болсон юм байх. Учир нь Цогт гэсэн нэртэй хүмүүстэй холбоотой хэл ам ер тасрахаа больсоноос тэр. Монголын оффшорчдын “загалмайлсан эцэг” Сангажавын Баярцогтоос эхлээд дөрвөн настай охиноо зодож алсан Цогт гэх мэт муу муухайгийн жишээнүүд байгаа бол том дарга ах нараараа түрий барьсан Баярцогт, Бямбацогт гэсэн танхай этгээдүүд олон нийтийн хараанд ар араасаа асар хурдан орж ирээд байна. Ц.Баярцогт нь ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай түрийвч нэгтэй, тусгай дуут дохио бүхий машиныг нь унаж давхидаг эрдүү бардам этгээд болохыг бид хангалттай харсан.

Харин С.Бямбацогт нь бол эрлэг номун хааны амилсан дүр шиг зан авир гаргадаг нэгэн гэхэд хилсдэхгүй. Баруун гартаа сэлэм гялалзуулан “Энэ хот миний мэдэлд” хэмээн бархирч явдаг энэ эр НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны төрсөн дүү юм гэсэн. Дүү нь хэрхэн балмад танхай авирлаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тармагц НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун эрхбиш хүний ах гэсэндээ өмөөрч “Миний дуулсанаар жинхэнэ биш тоглоомон сэлэм барьж явсан гэнэ лээ” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн байв. Хамгийн сонирхолтой нь цагдаагийн албан хаагчид хүртэл “Жинхэнэ сэлэм биш тоглоомон сэлэм бариад явж байсан юм байна лээ. Халловиний баяраар гэрээсээ гараад харьж амжаагүй явсан юм билээ хөөрхий” гэх нь холгүй мэдээлэл хийж байгаа юм. Нэг ёсондоо С.Мөнхчулуун даргын үгийг цагдаа нар тоть шиг давтаж байлаа.

Гэвч С.Бямбацогт уг үймээн шуугианы дараа Э хэмээх залуугийн гэрт барьж явсан сэлэм болон өөр бусад зэр зэвсэгээ аваачиж түр нуусан нь илэрчихээд байгаа. Япон загварын жижиг сэлэмнээс гадна заазуур, бейсболын цохиур мод, мончоок гээд хүн зодож нүдэх зориулалттай олон арван зүйл гарч ирсэнийг цагдаагийхан хурааж авсан байв. Ийм их зэвсэг агссан хүнийг “Тоглоомон сэлэм бариад дэггүйтэж явсан” гэж хаацайлах нь ард олныг арай дэндүү тохуурхсан хэрэг бус уу. Түүгээр зогсохгүй “Сэлэмт баатар” С.Бямбацогт тэр өдөртөө “Ривер Бейч” буудлын үүдэнд дахин хоёр хүн зодож бэртээгээд эрэгтэй эмэгтэй нийлсэн дөрвөн найзынхаа хамт хар тамхи татан мансуурч байгаад үйлдэл дээрээ баригдсан байлаа. Үүнийг С.Мөнхчулуун ах нь юу гэж тайлбарлах нь сонин байна. Одоо аягүй бол “Хар тамхи биш ээ ханиадны эм байсан юм билээ” гэж хаацайлаад эрх мэдлээ ашиглан хэргээс мулталж, хэрэгсэхгүй болгуулах байлгүй. Түрийний бөөс толгойд гарахаараа дийлддэггүй гэгчээр эрх мэдэл, мөнгө төгрөгөөр дулдуйдаж эрдсэн этгээдүүд энд тэндгүй сагаж явдаг болсон хаашаа янзын ч цаг үе юм бэ.

Сэлэм эргүүлж, хар тамхи татсан дүүгээ ямар ч гэм буруугүй хэмээн өмгөөлж суугаа С.Мөнхчулуун мэтийн ухамсаргүй, оюун санааны доройтолд нэрвэгдсэн хүмүүс төр, түмнийг төлөөлж байна гэхээр манай улс яаж олигтой байх билээ. С.Мөнхчулууны дүүгийн үйлдэл бол Монголын төрд нүүрлээд байгаа бузар булайгийн дөнгөж өнгөн хэсэг, Монголын төрд бугласан их идээ бээрийн жижигхээн орой хэсэг болох батга юм. Улсаа байг юм аа гэхэд нийслэл хотоо хөгжүүлэхийн тулд ах дүүсээрээ нийлж төрийн нэрийг барьдаг, төрийн нэрээр сагаж сагсуурдаг ухамсар дорой танхай балмад этгээдүүдээс үтэр түргэн салах нь зөв.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

7 thoughts on “НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны танхай дүү С.Бямбацогт бол их идээ бээрийг далдалж байгаа батга

  1. зочин 2017-11-20 12:04 at 12:04

    цагдаагийн байгууллага эрх мэдэлтэй, мөнгөтэй хүний талд үйлчилдгээ хэзээ болих юм болдоо хөөрхий

    Хариулах
  2. zochin.... 2017-11-20 13:26 at 13:26

    AJILAASN CHULUULUY

    Хариулах
  3. za za harii shudarga huuli huchin tsagdaa huuli bdag 2017-11-20 18:10 at 18:10

    Shudarga humuusiig harii ha ha ha

    Хариулах
  4. ER HUN 2017-11-20 21:09 at 21:09

    SELEM BARIJ TOGOLHOO BOLIO TEGEHGUI BOL SELEMGUI ZALUUS CHAMAIG ALJ MEDHIIM SHUU

    Хариулах
  5. Нэргүй 2017-11-20 21:12 at 21:12

    TSAGDAA BOLGON IIM NOVSHNUUDIIN TALD OROOD BAIDAG CH YUM BISHEE JINHENE TORIIN TSAGDAATAI TAARVAL ENE GOLOG AMITAN BOLNO DOO

    Хариулах
  6. зочин 2017-11-20 22:48 at 22:48

    Өөрийгөө өөрөөр тунхаглах чадамжгүй хүн болж төрж л дээ. Өрөвдөлтэй. Сэлмийг хуглах сэлэм, бярыг дарах бяр ямагт олддог хорвоогийн үнэнийг ухаарах чадалгүй, яана даа яана

    Хариулах
    1. Nergyi 2017-11-21 04:12 at 04:12

      Tsagdaatai hyivaldcihdag yumaa tegi bgaad yuch bolohgyi erh medel menge 2 bgaa yum chine Tsagdaa hyyliinhan, teglee, ingelee geed Xevleliin hyral hiihgyi yum bhdaa lyivarchin erh medel alban tushaalaar olson mengiig ne zohitxuulagch ne ter Byambatsogt bhgyi yu,Tsagdaa chimeegyi l bgaa bizdee
      ,

      Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн