Мэргэжлийн хяналтын байгууллага орон сууцанд “хусхан” нэрээр цэвэр ус савлан борлуулж байсан зөрчлийг илрүүлж, гурван сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу шалгалт хийж, бүтээгдэхүүний ээжийг НМХГ-ын итгэмжлэгдсэн лабораторит шинжилгээнд хамруулсан байна. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1.1 дэх заалтын дагуу 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж, Баянгол дүүргийн прокурорын газрын 01 тоот актаар үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.