“BEST OF CHUKA-45” хүндэтгэлийн тоглолт болно

“Харанга” хамтлагийн дуучин, хөгжмийн зохиолч, МУГЗ Ц.Чулуунбат арваннэгдүгээр сарын 21-нд “BEST OF CHUKA-45” хүндэтгэлийн тоглолтоо хийх гэж байна. Монголын хөгжмийн урлагт зүтгэсний 45 жилийн ойгоо тэмдэглэж буй дуучин энэ үдэш The Corporate Hotel & Convention Centre-т олон нийтийн дунд түгсэн нэр хүндтэй, цаг үеэс хоцорч байгаагүй уран бүтээлүүдээ үзэгч, фэнүүддээ толилуулах аж. “BEST OF CHUKA-45” оддын хүндэтгэлийн тоглолтод Харанга, Камертон, Freezon хамтлаг, МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяа, Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Наран, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Сэрчмаа, Дуучин Б.Баярцэцэг, Дуучин Нагий and Бэнд нарын уран бүтээлчид оролцох бөгөөд С.Чимгээ, Э.Ууганбаяр, Г.Анхбаяр нар хөтлөх гэнэ.

https://www.youtube.com/watch?time_continue=1&v=8XXFGHmyOPU

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн