“Исламын улс” алан хядах бүлэглэлтэй нэгдэж, тэндээ “Цагаан бэлэвсэн эм” хоч авсан Британийн иргэн Салли Жонс гэгч бүсгүйн хүү Сирид болсон агаарын цохилтод амиа алдаагүй тухай Сири дэх эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “Telegraph” агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр 12 настай хүү агаарын цохилтын үеэр ээжтэйгээ хамт байгаагүй гэнэ. Энэ үед тэрбээр ээжээсээ 60 км-ийн цаана, дайчдын эгнээнд дуудагдаад байсан аж. Британийн иргэн Салли Жонс гэгч бүсгүй хайртай залуу Жунаид Хусейныхээ нөлөөгөөр хэдэн жилийн өмнө Сири рүү явсан бөгөөд тэндээ “Исламын улс” бүлэглэлийн эгнээнд нэгдэж, хүүгээ ч бүлэглэлд элсүүлсэн байна.