Энэ сарын 15-ны шөнө Л-410 онгоц Хабаровскийн хязгаар дахь радарын дэлгэцээс алга болжээ. Агаарын хөлөг Нелькан нисэх онгоцны буудалд буулт хийх үеэр багийн гишүүдтэй холбоо тасарсан байна. Гэтэл онгоц осолдож, зургаан хүн амиа алдсан бол нэг хүн гэмтэж бэртжээ. Цорын ганц амьд үлдсэн хүн нь хүүхэд бөгөөд орон нутгийн эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Онгоцонд багийн хоёр гишүүнийг оролцуулаад нийт долоон хүн сууж явжээ.