Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Колумбын төрийн тэргүүн Хуан Мануэль Сантосыг шүүмжилж, түүнийг кокаин залги гэж шаарджээ. Төрийн тэргүүнүүдийн зөрчилдөх болсон шалтгаан нь Боготагаас Венесуэльд эм нийлүүлэхийг хориглосон явдал аж. Гэтэл Венесуэльд эмийн хүрэлцээ маш бага байгаа юм.
Мадуро “Сантос, бид эмээ Колумбаас авахгүй ээ. Тэр эмээ өөрөө залги. Харин бид эмээ Энэтхэгээс авахаар болсон. Өөрийнхөө эмийг, хар тамхийг, кокаиныг залги” гэж мэдэгджээ.
Венесуэль улсын эдийн засгийн байдал нефтийн үнэ унаснаас болж хямралын байдалд ороод байгаа юм. Төсөвт мөнгө байхгүйгээс гадна үндэсний мөнгөн дэвсгэрт үнэгүйдсэнээс болж эм тарианаас гадна хүнсний бүтээгдэхүүний хомсдол нүүрлэж, хүмүүс хоол хүнсээ авахын тулд асар урт дугаарлалт үүсгэдэг болжээ.