2017-11-14 15:461min049

“Чингис хаан” одонгийн 11 дэх эзнээр Н.Түвшинбаяр тодрох уу?

45699

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг хүртэх 11 дэх эрхэм маргааш тодорно. Эл хүндэт шагналын эзэн болох магадлалтай хүмүүсийн тоонд Олимпийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр, мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал, Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч, “Азийн тэргүүн найрагч” шагналын эзэн Дамдинсүрэнгийн Урианхай нар яригдаж байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Н.Түвшинбаяр тус шагналыг хүртэж магадгүй бололтой.

2005 оноос гардуулж эхэлсэн энэ шагналыг 10 хүн хүртсэн ба анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан Д.Содном, нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо, Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар нар уг эрхэм шагналын эзэд болсон билээ.

“Чингис хаан” одонг  Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу  энэ сарын 19-нд гардуулах юм.