НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А зааланд болж байна. Хуралдаанаар Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх, Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл дэд хөтөлбөр батлах, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр, Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм. Харин маргааш буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр болох НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Хурлын зохион байгуулалтын асуудал болон Нийслэлийн Засаг даргын 2017 оны үндсэн чиглэлийн явц, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж батлах, Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэхээр болжээ. Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдааныг энэ сарын 24-ний өдөр хийхээр товлов гэж НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.