Оросын Москва хотын баруун хэсэг, Ново-Переделкино дүүргийн оршин суугч, 37 настай эр есөн давхраас унасныхаа дараа амьд гарч, цагдаа дууджээ. Гэтэл цагдаагийнхан дуудлагын дагуу иртэл тэр болсон явдлыг мартчихсан сууж байсан тухай “360” теле сувгаас мэдээлсэн байна.
Энэ хэрэг өнгөрсөн ням гарагт гарчээ. Мань эр гэртээ ганцаараа архи ууж байгаад цонхоороо унасан байна. Ингээд цагдаа руу залгаж, дуудлага өгчихөөд эргээд гэртээ орж, архиджээ. Цагдаагийнхан хаягийн дагуу хүрч иртэл согтуу эр яагаад цагдаа дуудсан шалтгаанаа мэдэхгүй сууж байсан гэнэ. Үүний дараа түргэн тусламжийнхан ирж, цээжин хэсэгтээ болон бусад хэсэгтээ бэртэл авсан хэмээн эмнэлэг рүү авч явжээ.