Мандарин буюу жүржинд хүн бүр дуртай. Халуун орны энэ жимс шинэ жилийн баярыг эрхгүй санагдуулдаг билээ. Гэхдээ энэ жимс бие махбодод ашигтай юу?
Эмч нарын хэлж буйгаар жүржийг зөв хэрэглэхгүй болон олон өвчний шалтгаан болдог гэнэ. Нэгдүгээрт, жүржийг заавал угааж хэрэглэх хэрэгтэй. Хальсаар бүрхсэн энэ жимсийг угаахгүй хэрэглэж болно гэж хүмүүс боддог. Харамсалтай нь уг хальсанд хортой бодис их хэмжээгээр нуугддаг аж.
Жимсний өнгөнд ч мөн анхаар. Ногоовтор толбо, туяа үүссэн байх нь өвчилснийг илтгэдэг. Харин хальсан дээрээ лааны тос шиг гялтганаад байвал фунгицидээр боловсруулсан гэсэн үг. Сүүлийн үед энэ бодисыг жүржийг мөөгөнцрөөс хамгаалахын тулд хэрэглэдэг болсон. Гэхдээ эдгээр бодис хүний биед их хэмжээгээр орвол бөөрний дутагдал үүсгэдэг байна. Ялангуяа энэ жимстэй хамт нэг дор согтууруулах ундаа хэрэглэвэл тун аюултай.
Хөлдсөн жүржийг бүү хэрэглэ. Жимсийг дарах үед хурууны ором үлдэж байгаа хэрнээ хэтэрхий шүүслэг байвал жүрж хөлдөж байсан гэсэн үг.