Ромын пап Франциск ирэх оноос эхлэн Ватиканы газар нутагт тамхи худалдахыг хориглож буй юм байна. Энэ тухай түүний хэвлэлийн албанаас мэдээллээ.
Өдгөө Ватиканд ажилтнууддаа хямдралтай үнээр тамхи худалддаг бөгөөд тамхи нь улсад муугүй орлого оруулдаг байна. Гэхдээ Ромын пап хүний эрүүл мэндэд хортой үйл ажиллагаатай холбогдож болохгүй гэж үзжээ.
“Ватиканд одоо ажиллагаа байгаа болон ажиллаж байсан хүмүүст хямдралтай үнээр зардаг тамхи нь Ромын папын орлогыг бүрдүүлдэг ч энэ нь хүмүүсийн амь насанд аюул заналхийлэл учруулдаг бол ямар ч зөв ашиг биш юм” гэж мэдэгдэлд дурьджээ.
Ийнхүү ирэх оноос мини улсын ажилтнууд газар нутаг дээрээ тамхи татах эрхгүй болох нь ээ.