Хятадын China Aviation Suppliers Holding Company, Америкийн нисэх онгоц үйлдвэрлэгч Boeing корпораци 300 онгоц нийлүүлэх гэрээ байгууллаа. “Онгоцнуудын нийт өртөг 37 тэрбум доллар болсон” гэж Boeing-ийн хэвлэлийн мэдээнд дурджээ.
Гэрээнд корпорацийн ерөнхий захирал Кевин Макаллистер АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын дарга Си Жиньпин нарыг байлцуулан гарын үсэг зурсан байна.
Хятад, АНУ Америкийн төрийн тэргүүн Дональд Трампын Бээжинд хийж буй айлчлалын хүрээнд 250 тэрбум гаруй долларын худалдааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан ажээ.