Шинжлэх ухаанаар нотолсон төгс эр хүний 11 шинж

Төгс эр хүн гэж баавгай шиг биетэй, цэцэн мэргэн, дайчин байдаг гээд ерөнхий шинжүүд байдаг шүү дээ. Гэхдээ эмэгтэй хүн бүрт төгс эрийн өөрийн гэсэн шалгуур бий. Хэдий тийм боловч эрдэмтэд төгс эр хүний дүр төрхийг гаргах оролдлого хийжээ.

Ингээд шинжлэх ухаанд үндэслэсэн төгс эрийн 11 шинжийг хүргэж байна. Эдгээр шинжийг уншсаны дараа таны сэтгэлийг сэргээх нэгэн “сюрприз” бий шүү.

11. Өтгөн хөмсөг, дөрвөлжин эрүү

Өтгөн хөмсөг, квадрат эрүү нь эрэгтэйлэг шинжийн нэг хэлбэрт ордог. Бүсгүйчүүд заяаны ханиа хайхдаа өөрийн эрхгүй ийм эрчүүдийг харж явдаг аж. Эрдэмтдийн энэхүү нээлт эрчүүдийг хөмсгөө буддаг болгохгүй л гэж найдъя даа.

10.Сахал

Сахал эмэгтэйчүүдийн нүдэнд хэрхэн тусдаг тухай сонирхолтой судалгаа явуулжээ. Эмэгтэйчүүдэд сахлаа нямбай хуссан, бага зэрэг ургасан, өтгөн сахалтай (10 хоног хусаагүй), хууз сахалтай гэсэн ангиллуудаас сонголт хийлгэжээ. Тэгтэл эмэгтэйчүүдийн олонход нь өтгөн сахалтай эрчүүд таалагдсан байна. Учир нь ийм сахал нас бие гүйцсэн, эршүүд төрхийг илтгэдэг ажээ.

9.Сорви

Эмэгтэйчүүдэд сорвитой болон сорвигүй эрчүүдийн зургийг үзүүлэхэд ихэнх нь сорвитойг нь сонгожээ. Ингэхдээ олонх бүсгүйчүүд шарх, сорвийг хүчирхийлэгчийн шинж гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл дугуйнаас унасан шарх, шалбархайнаас илүү сум, мэсний сорви илүү анхаарал татжээ.

8.Даруухан инээмсэглэл

Эрчүүд тачаангуй, сэтгэл татам байдлаа нэмэгдүүлье гэвэл аль болох даруухан инээмсэглэх хэрэгтэй. Нүүрэндээ бага зэрэг ичсэн, эсвэл багахан хэмжээний бардам байдал тодруулбал бүр сайн. Эмэгтэйчүүд ч бас инээмсэглэхэд буруудахгүй.

7.Нас

Бүсгүйчүүдэд царайлаг эр, царайлаг хэрнээ өөрөөс нь хэдэн насаар ахимаг эрийн аль нэгийг сонго гэвэл хоёр дахийг нь сонгодог ажээ. Яагаад гэвэл нас нэмэхийн хэрээр эрчүүд өөртөө итгэлтэй, тогтвортой, хэнээс ч хараат бус болдог. Жил ирэх тусам үсний сор нэмэгдэх нь эрчүүдийг огтхон ч гундаадаггүй байна. Эрдэмтэд бүсгүйчүүдийг өөрөөсөө ахимаг насны эрчүүдэд дурладгийг “Жорж Клунийн үр нөлөө” гэж нэрлэдэг.

6.Арвич, хямгач

Байшин, зураг, ор дэрээ зараад сая сая цэцэг авч бэлэглэнэ гэдэг үнэхээр гайхалтай хэрэг. Гэвч хүүхнүүд үүнийг үнэлдэггүй аж. Эмэгтэйчүүд хэтэрхий нарийн биш ч хэмнэж чаддаг эрчүүдэд дуртай. Арвич хямгач хүн л бусдын өмнө өөрийгөө хянаж чаддаг гэсэн сэтгэгдэл төрүүлдэг байна. Энэ ч бас дур булаам чанарын нэг шүү.

5.Гэрийн тэжээвэр амьтан

“Эрчүүд гэртээ амьтан тэжээдэг бол цаашид өөрийгөө төдийгүй намайг ч, үр хүүхдүүдээ ч халамжилж чадна” гэж эмэгтэйчүүд боддог гэнэ. Тиймээс олонх хатагтай нар амьтан тэжээдэг эрчүүдийг дур булаам гэж үздэг.

4.Улаан өнгийн хувцас

Энэ тухай хаа нэгтээ сонсож л байсан байх. Дахин давтан хэлье. Улаан өнгийн хувцас өмссөн эрчүүдийг хүүхнүүд илүү сонирхдог болохыг шинжлэх ухаанаар нотолжээ. Эмэгтэйчүүд ч мөн адил улаан өнгийн хувцас өмсвөл олны анхаарлыг их татдаг.

3.Хөгжмийн зэмсэг

Бас нэг танин мэдэхүйн туршилт. Нэг эрэгтэй гитар үүрээд, эсвэл спорт цүнхтэй, эсвэл гар хоосон гүйж очоод эмэгтэйчүүдээс утасны дугаарыг нь авах гэсэн туршилт хийжээ. Гэтэл гитар үүрсэн үедээ 35%-иар илүү асуудалгүй дугаар нь авч чадаж байлаа. Гар хоосон эрэгтэйг харсан эмэгтэйчүүдийн 14% нь утасны дугаараа өгсөн бол спорт цүнхтэй эрэгтэйд дөнгөж 9% нь дугаараа үлдээжээ. Сонирхолтой байгаа биз. Гэхдээ гитарын оронд баян хуур үүрээд очвол яах бол?

2.Сармис идсэний дараах үнэр

Итгэхэд хүнд ч үнэхээр үнэн шүү. Эрчүүдийг хоёр бүлэгт хуваажээ. Эхнийхэд нь бяслагтай талх, хоёр дахид нь бяслагтай, 12 грамм сармистай талх идүүлжээ. Ингээд бүх эрэгтэйд жижигхэн дэрнүүд өгч, бүтэн өдөржин сугандаа хийж явахыг даалгасан байна. Гэхдээ ямар ч үнэртэн, дезодорант хэрэглэхгүй. Үүний дараа тэдгээр дэрийг эмэгтэйчүүд үнэрлээд сармистай дэрийг нь илүү аятайхан юм гэж сонгожээ.

1.Хошин шогийн мэдрэмж

Баарны нэгэн ширээний ард хэдэн залуучууд, нөгөө талд нь энгийн нэгэн охиныг суулгажээ. Нэг залуу онигоо ярьж байснаа дараа нь босож, тэр охиноос утасны дугаарыг нь гуйсан байна. Дахиад өөр эмэгтэйг ирэхэд онигоо ярьжээ. Энэ үед онигоо ярьсан эрэгтэйгээс тэр охин өөрөө дугаарыг нь хүссэн байна. Энэ үйлдлийг 60 удаа давтжээ. Ингээд үр дүнд нь онигоо ярьсан эрэгтэй бусад эрчүүдээс олон дугаар авч чадсан байна.

Сюрприз: Эрдэмтдийн дүгнэлтээр төгс эр хүн нэг иймэрхүү

Хэдэн жилийн өмнө эрчүүд төгс эр хүн Брэд Питтийнх шиг хамартай, Брэдли Куперийнх шиг нүдтэй, Жорж Клунийнх шиг үс засалттай байх ёстой гэж дүгнэж байсан юм. Ингээд бид тэдгээр дүр төрх дээр дээрх шинжүүдийг нэмж, иймэрхүү “төгс” эр хүн бүтээлээ. Энэ эрэгтэй арвич хямгач зангаасаа болоод бааранд ордоггүй, сармисны хөнгөхөн үнэртэй гэвэл ямар вэ дээ.

13 thoughts on “Шинжлэх ухаанаар нотолсон төгс эр хүний 11 шинж

  1. ОХИДУУДАА 2017-11-08 14:00 at 14:00

    ҮГҮЙ ЭНЭ ЧИНЬ ЯГ БИ БАЙНА ШҮҮ ДЭЭ

    Хариулах
  2. zochin 2017-11-08 14:06 at 14:06

    Brad Pitt-n hamgiin teneg ni hamar ni sh tee

    Хариулах
  3. hggh 2017-11-08 14:11 at 14:11

    Тэгтэл эмэгтэйчүүдийн олонход нь өтгөн сахалтай эмэгтэйчүүд таалагдсан байна

    Хариулах
  4. ХАРИН ТИЙМ ЭЭ 2017-11-08 16:24 at 16:24

    ЛЕСБИЧҮҮДИЙН ТАЛААР ГООМО ЮМ БИЧСЭН БАЙНА

    Хариулах
  5. Kkk 2018-09-21 17:58 at 17:58

    ONJIGONIH NI US NI SHAR UNGUTUI HUUHUN UZJILYAAVLAAA

    Хариулах
  6. Нэргүй 2018-09-21 19:27 at 19:27

    худлаа дугнэлт царайны зев терхтэй ер нь царайлаг залуус царай муутай эхнэр хэзээ авч байлаа

    Хариулах
  7. зочин 2018-09-21 20:01 at 20:01

    юм л бол шинжлэх ухаан, эрдэмтэд гэх юм.

    Хариулах
  8. зочин 2018-09-21 22:28 at 22:28

    эр хүн царайлаг байх нь эм шинжтэй гэгддэг хэрүүлч өс санамтгай байдаг элбэгдорж шиг бөөрөнхий царайтай нь шал худалч новшнууд байдаг шуналтай матаач маш өөдгүй хүн

    Хариулах
  9. Зочин 2018-09-22 01:25 at 01:25

    Эмэгтэйчүүдийг доромжилсон байна . Тэр сармис сорви хөгшин эр сахал амьтан тэжээх гэх шиг шал худлаа . Хүүхнүүд үүнд дургүй .

    Хариулах
  10. Нэргүй 2018-09-22 17:45 at 17:45

    Yamar erdemten inged todorhoilchiv.erdemten .sudalgaagar togtooje gedeg ug ch uuruu batalgaatai bish za

    Хариулах
  11. Пэрэнлэй 2018-09-22 21:46 at 21:46

    Хангаж чаддаг эр хүнд дуртай шүү дээ

    Хариулах
  12. хахахахахахахах 2018-09-22 21:55 at 21:55

    Иш чааваас даа. Хүүхнүүд ингэтлээ доошоо орчих гэж дээ. Хорвоогийн хамгийн хөгийн эрчүүд л дээрх зүйрлэлтэй адил байна даа.Сармисны эхүүн үнэр, нохойны илжирсэн үс ноос, өрзийсөн ширүүн сахал, гутамшиг болсон соривтой эрчүүдийг сонгосон хүүхнүүд насаараа ийм амьдрал сонгосондоо харамсаж үхнэ биз дээ. Нэг бол цагаан арьстан эмэгтэйчүүд тийм байдаг юм уу. Цагаан хүүхнүүд шар азичуудыг нэг нүдээрээ ч тоож хардаггүй гэсэн нь ийм учиртай байж мэдэх юм.

    Хариулах
  13. зочин 2019-07-28 22:19 at 22:19

    ёоооо ха ха ха улаан цамц нь хүртэл байна ш дээ. ингээд байхдаа яахав дээ. онцгүй харагдаад байнаа. гоё залуу болохгүй байна. яасан сонин судалгаа вэ кккк

    Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн