Мадуро Марадонатай хөлбөмбөг тогложээ

Венесуэль улсын Ерөнхийлөгч Николас Мадуро Аргентины хөлбөмбөгчин Диего Армандо Марадонатай Каракас хотод хөлбөмбөг тогложээ. Төрийн тэргүүн, Аргентины хөлбөмбөгчний уулзалтын хүрээнд хүүхдийн мастер-класс тэмцээн болсон байна.

Энэ үеэр Мадуро Марадонад Венесуэлийн экс Ерөнхийлөгч Уго Чавестай хамт авахуулсан зургийг нь бэлэглэсэн аж.

Хөлбөмбөгчин Марадона 08 дугаар сард цэргийн дүрэмт хувцас өмсөөд Мадурогийн талд тэмцэхэд бэлэн гэж мэдэгдэж байсан билээ.

Эх сурвалж: Noticiero Digital.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн