АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын аюул заналхийлэл, Афганистан дахь нөхцөл байдалтай холбоотойгоор батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлэхийг конгресст хүсчээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. “Конгрессийг ирэх 2018 оны санхүүгийн жилийн Батлан хамгаалах яамны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахыг хүсч байна” гэж Америкийн төрийн тэргүүн АНУ-ын конгрессийн төлөөлөгчдийн танхимын даргад өргөн барьжээ. Тухайлбал, Трамп нэмж дөрвөн тэрбум ам.долларыг Хойд Солонгосын зүгээс пуужингийн болон цөмийн аюул заналхийлэл ирж болзошгүй хойшлуулшгүй арга хэмжээнд, мөн 1.2 тэрбум ам.долларыг Өмнөд Ази дахь засаг захиргааныхаа стратегийг дэмжихэд зарцуулах хүсэлтэй байгаа гэнэ. Үүнээс гадна Афганистанд Америкийн 3.5 мянган цэргийг нэмж илгээх, “Жон Маккейн”, “Фитцжеральд” эскадрын мина зөөгч онгоцыг засварлахад мөнгө нэмж тусгах хэрэгтэй гэжээ.