Хятадын гар утас үйлдвэрлэгч Xiaomi компани шаазан корпустай гар утас худалдаанд гаргажээ.
Xiaomi Mi MIX 2 Full Ceramic загварын энэхүү гар утас нь 709 ам.долларын үнэтэй бөгөөд зөвхөн Mi Home-гийн дэлгүүрүүдээр болон Mi-гийн албан ёсны сайтаас худалдан авч болох аж.
Шинэ загварын гар утасны худалдаа Шэньжээньд Mi Home-гийн шинэ дэлгүүрийн нээлт хийх үеэр эхэлсэн байна. Нээлтийн ажиллагаанд тус компанийн ерөнхий захирал оролцож, гадаадад 70 сая ширхэг гар утас борлуулан 100 тэрбум юанийн орлого олсноо бахархангуй ярьсан байна.
Xiaomi Mi MIX 2 Full Ceramic нь 8 ГБ ой санамжтай, хурууны хээний сканертай, 18 каратын алтаар хүрээлсэн камертай юм байна.
Гар утасны корпус нь цэвэр шаазан бөгөөд түүнийг бүтээхийн тулд долоо хоногийн турш 1400 градусын халуунд шатааж, түүний дараа 240 тоннын даралтаар шахаж хийжээ.