Польшийн Гадаад хэргийн сайд Витольд Ващиковский “Польшийн радио”-ийн эфирээр Польшийн эсрэг үзэл гаргасан Украины албан тушаалтнуудын нэгийнх нь эсрэг хориг тавьж байгаагаа мэдэгджээ.
“Бид ойрын хугацаанд нэрийг нь зарлах болно” хэмээн Гадаад хэргийн яамны тэргүүн мэдэгдсэн байна.
Украин, Польш улсын хувьд үүсэн байгуулагдсан түүхэндээ хөрөнгө мөнгө, сүм хийдээ хуваах асуудалтай байдаг аж. “Энэ бол хэдэн тэрбумаар яригдсан асар том асуудал биш. Гэхдээ сүм концертын заал болон хувирч, түүнийг хэдэн цагаар түрээслэн авч болдог болсон бол XXI зууны ичмээр явдал” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.
Польшийн засаг захиргаа Польшийн эсрэг байр сууриа харуулдаг хүмүүсийг улс орондоо оруулахгүй байх дүрэм журам ч гаргах гэж байсан билээ.
2 comments
Найруулгын алдаагаа засаачээ
УКРАИНЫ АЛБАН НЭГЭН АЛБАН ТУШААЛТАН ПОЛЬШИД ОРЖ ИРЭХ ХОРИОТОЙ yaj cj ynshaad oilgohguimaa???? Yu geed bn ve? orchyylaad uguh hun bn yy???