Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэн, найман настай Д.Сэржмядаг охин энэ сарын 2-нд хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй алга болсон билээ. Түүнийг хайх ажиллагаанд 500 хүн оролцож байгаа гэнэ.
Тус суман дахь цагдаагийн хэлтсийн эх сурвалж “Эцэг эх нь тухайн үед гэртээ байгаагүй. Охин сургуульдаа ганцаараа явж байсныг харсан гэрч байна. Бид бүх газрыг самнан хайж байгаа ч одоогоор ямар ч сураг алга” гэж мэдэгджээ.
Охиныг хаана байгаа тухай бодит мэдээллийг өгсөн хүнд таван сая төгрөгийн урамшуулал олгохоор болсон билээ.
1 comment
uzej boloh buh kameriin bichlegiig harah heregtei shu…..ene huuhdiin talaar medej bga yum baibal heleh ystoi gazarn heleh heregtei nugel bish mash tom buyan bolno