Саудын Арабт Абха хотоос холгүйхэн нисдэг тэрэг осолдож, ханхүү Мансур бин Мукрин амиа алджээ. Энэ утхай эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн Al Arabiya суваг мэдээлсэн байна. Ханхүү Мансур нь Асир тойргийн амбан захирагчийн орлогчоор ажиллаж байсан юм. Түүнтэй хамт нисдэг тэргэнд мужийн нэлээд хэдэн албан тушаалтан явж байсан аж. Сүүлд нь тус телевизээр Мансур болон мужийн найман албан тушаалтан амиа алдсан болохыг албан ёсоор баталсан байна. Мансур бин Мукрин нь Саудын Арабын өв залгамжлагч ханхүүгийн зөвлөх байжээ. Түүний эцэг Мукрин ибн Абдул-Азиз Аль-Сауд 2015 оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл Саудын Арабын өв залгамжлагч ханхүү байлаа.
Эх сурвалж: РБК